Н.Түвшинбаяр алтан медаль хүртлээ

Twitter Print
2014 оны 09-р сар 22-нд 19:53 цагт
Мэдээний зураг,

Азийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд барилдсан Н.Түвшинбаяр алтан медалийн төлөө Дэлхийн аварга, Казахстаны бөх Максим Раковтой барилдаж, торгуулиар (3:2) яллаа. Н.Түвшинбаяр энэ сарын эхээр өндөрлөсөн ДАШТ-ий хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Максим Раковг юко үнэлгээгээр ялсан юм.

Азийн наадмын жүдо бөхийн тэмцээний -100 кг-ын жинд барилдсан Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Тажикстан, БНСУ, Узбекстаны бөхчүүдийг ялж, мөнгөн медалийн болзол хангасан бол ийнхүү Азийн наадмын алтан медалийн төлөө Казахстаны Раковыг ялж, жүдочдын энэ наадмаас хүртэж буй гурав дахь алтан медалийг шигшээ багтаа авчирлаа.

 

М.Золбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.