Нэвтрүүлэгч С.Чимгээ "Монгол HD" телевизийн хөтлөгч болжээ

Twitter Print
2014 оны 09-р сар 22-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

Орой бүр айл бүрийн хойморт заларч, цэнхэр дэлгэцээр уулздаг нэвтрүүлэгч С.Чимгээ 47 жилийн түүхтэй Монголын ууган телевиз МҮОНТ гэх том "айл"-аас гарч Монголын толгой баян, Монголын ард түмний газрын доорхи баялгаар хөлжигч, “Гацуурт”-ын хэмээх Ч.Чинбатын “Монгол HD” телевизийн нүүр царай болохоор шулууджээ. Тэрээр өнөөдрөөс эхлэн Монгол HD телевизийн 21 цагийн мэдээг хөтлөх аж. Энэ тухай тус телевиз албан ёсны цахим сүлжээгээрээ дамжуулан зарлав.

Нэгдүгээр курсын оюутан байхдаа “Шувууд буцах намар” кинонд тоглож, залуу насныхаа дүрийг дэлгэцэнд үлдээж явсан түүний нэр алдарт хүрсэн түүх УБИС-ын кино драмын ангийг төгсч МҮОНТ-д нэвтрүүлэгчээр орсон аль тэртээх 90 оноос эхтэй. Кино драмын ангид түүнтэй хамт нөхөрлөж ирсэн олны танил эрхмүүдийг дурдвал, МУГЖ дуучин Наран, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, жүжигчин Гэрэлсүх, Ариунболд буюу Бооёо, Амбий, Отгонбат, Баярхүү, загвар өмсөгч том Байгаль зэрэг Монголын нэгэн үеийн шижигнэсэн урлагийн зүтгэлтнүүд бүгд тэдний анги.

Түүнээс хойш 20 гаруй жил МҮОНРТ-ийн нүүр царай болж явсан энэхүү хатагтай юуны учир ажил амьдралаа холбож, "гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн" хамт олноо орхин, байгуулагдаад удаагүй шинэхэн телевиз рүү нүүрээ буруулах болов. Хаана ч очсон МҮОНТ-ийн гэх "тос даасан" нүүр царайгаа шальдар бульдар телевизээр сольсон нь энэ хүн асар их эдийн засгийн сонирхолтой, мөнгөний төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй хүн юм гэсэн сэтгэгдэл олон түмэнд төрүүлэв.

МҮОНТ-ийн уран бүтээлчид дотроос өөр телевиз рүү урваж шарвасан түүх тун чиг ховор. Гэхдээ хувь хүний сонголтыг шүүх эрх байхгүй, юу хийх нь хувь хүний сонголт тул юутай ч "очсон газрынх нь даавуу зөөлөн" байгаасай гэж хүсэх л үлдлээ. 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.