Сэтгүүлчид дайны бүсэд амиа алдах нь багассан ч гэмт этгээдүүдийн гарт амиа алдах нь нэмэгджээ

Twitter Print
2019 оны 12-р сар 18-нд 14:04 цагт
Мэдээний зураг,

Францын "Хил хязгааргүй сэтгүүлчид" ашгийн бус байгууллагын судалгаагаар 2019 онд нийт 49 сэтгүүлч амиа алдаж, 57 сэтгүүлч барьцаалагдаж, 389 сэтгүүлч шоронд хоригджээ.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд жилд дунджаар 80 сэтгүүлч амиа алдаж байсан бол энэ жил 2003 оноос хойш хамгийн цөөн сэтгүүлч амиа алдсан байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 941 сэтгүүлч амь үрэгдсэн ба дайны бүсэд сэтгүүлчид амиа алдах нь багассанаар ажлаа хийж яваад амиа алдсан сэтгүүлчдийн тоо буурахад нөлөөлсөн байна. Хямралд өртсөн Сири, Ирак, Йемен, Афганистанд сэтгүүлчид амиа алдах нь багассан ч дайн хямралгүй улс орнуудад амиа алдаж буй сэтгүүлчдийн тоо багасахгүй байгааг "Хил хязгааргүй сэтгүүлчид" онцолжээ.

Түүнчлэн амиа алдсан сэтгүүлчдийн талаас илүү хувийнх нь амийг санаатайгаар хөнөөсөн байгаа нь анхаарал татаж байна. Латин Америкт 2019 онд 14 сэтгүүлч амиа алдсан бол Мексикт дангаараа 10 сэтгүүлч амь үрэгдсэн нь Латин Америкийн бүс нутаг Ойрх Дорнодтой адил сэтгүүлчдийн амь насанд аюултайд тооцогдоход хүрээд байна. Мексикээс гадна Бразил, Чили, Гондурас, Колумб, Гаитид сэтгүүлчид амиа алдсан явдал бүртгэгдсэн байна.

49 journalists were murdered in 2019, the lowest death toll in 16 years зурган илэрцүүд

Нью Йорк дахь Сэтгүүлчдийг хамгаалах зөвлөлийн Төв болон Өмнөд Америк дахь хөтөлбөрийг хариуцсан зохицуулагч Натали Саутвик СиЭнЭн агентлагт өгсөн ярилцлагадаа Латин Америк нь дайны бүс биш ч гэсэн тус бүс нутаг дахь "хүчирхийллийн түвшин" өндөр гэдгийг онцолжээ. Түүний хэлж байгаагаар Латин Америкийн бүс нутагт зохион байгуулалттай гэмт хэрэг сэтгүүлчдийн хувьд хамгийн том аюул болоод байгаа гэнэ. Жишээ нь Амазоны ширэнгэн ойн түймэр зэрэг бүс нутгийн асуудлыг хөндсөн сэтгүүлчид аюул заналхийлэлд өртөх нь нэмэгдсэн ба улс орнуудын эрх баригчид зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг тууштай тэмцэх нь чухал хэмээн онцолжээ.

"Хил хязгааргүй сэтгүүлчид" байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар , "Дайны бүсэд амиа алдаж буй сэтгүүлчдийн тоо буурч байгаад бид баяртай байгаа ч ардчилсан орнуудад сэтгүүлчдийн амийг санаатайгаар хөнөөх явдал нэмэгдэж байгаа сэтгүүлчдийн ажиллаж, амьдарч буй ардчилсан нийгэмд маш том бэрхшээл болоод байна." гэжээ Түүнчлэн 2019 онд ямар нэг үндэслэлгүйгээр хоригдсон сэтгүүлчдийн тоо 2018 оныхоос 12 хувиар өссөн ба энэ оны 12-р сарын 1-ны байдлаар 389 сэтгүүлч шоронд хоригдож байгаагийн ⅓ нь БНХАУ-д хоригдож байгаа гэнэ. 

Эх сурвалж: CNN 

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.