Тархины судас “SOS” - Тархины цус харвалтаас сэргийлж болно /нэгдүгээр хэсэг/

Twitter Print
2020 оны 03-р сар 11-нд 17:50 цагт
Мэдээний зураг,

Энэ удаа тархины цус харвах өвчнөөр мэргэшсэн тархи мэдрэлийн эмч Сүзүки Норихирогийн зөвлөгөөг орчуулан хүргэж байна. Тархины судас бөглөрөн тархины цус харвах гэдэг нь ( Atrial fibrillation) тосгуурын фибрилляци зэрэг  зүрхний өөрчлөлтөөс үүснэ. Энэ өөрчлөлтийг анзаарвал тархины цус харвалтаас урьдчилан сэргийлж болно.

Зүрхний өөрчлөлт

Тосгуурын фибрилляци

Тархины цус харвалтын 30 хувь нь тосгуурын фибрилляци гэх мэт зүрхний өөрчлөлтөөс үүсэж байна. ( 2015 оны цус харвалтын судалгааны мэдээгээр ) Тосгуурын фибрилляци гэдэг нь зүрхний цохилтын хэм нь алдагдах , аритмийн нэг юм. Зүрх нь зүрхний дотор хэсэгт үүсэх цахилгаан өдөлтийн улмаас агшин, цусыг бүх бие рүү илгээж тараадаг. Хэвийн үзүүлэлт нь нэг минутанд 60-80 удаа байгаа бол зөв хэмээр цохилон, цусаа илгээж байна гэсэн үг.

Харин тосгуурын фибрилляци болсон үед нэг минутад зүрх 400-аас дээш удаа цохилох бөгөөд зүрхнээс бүх бие рүү цусыг илгээж чадахгүй болно.  Тосгуурын фибрилляци болсон бол зүрхэн дэх цусны урсгал удааширч саатан тосгуурт үлдээн, цусны бүлэн үүсэх нь хялбар болдог. Тэр цусны бүлэн тархины судсанд тээвэрлэгдэн тархины судас бөглөрвөл тархины цус харвалт үүснэ.Үүнийг зүрхнээс шалтгаант тархины судасны эмболи гэдэг байна. Өнөөг хүртэл ямар ч асуудал байхгүй байсан тархины харьцангуй бүдүүн судас бөглөрвөл хүчтэй саажилт ба хэл яриа алдагдал гэх мэт ноцтой шинж тэмдэг гэнэт илэрдэг.

Тосгуурын фибрилляци үүсэх шалтгаан олон янз. Ялангуяа өндөр настан, даралт ихтэй, чихрийн шижинтэй хүмүүс анхаарал болгоомжтой байх шаардлагатай. Нөгөөтэйгүүр, эрүүл хүнд ч үүсдэг ба шалтгаан нь тодорхойгүй байх тохиолдол ч бий. Тосгуурын фибрилляцийн үед зүрх дэлсэх шинж тэмдэг илрэх боловч, ихэнхи тохиолдолд өөрт анзаарагдан мэдэгдэх зовиур шаналгаа байдаггүй. Тиймээс өдөр бүр өөрийн судасны цохилтоо хэмжин, алдагдал байгаа эсэхийг хянаж байх хэрэгтэй. Тосгуурын фибрилляци үүссэн байх магадлалтай үед зүрхний бичлэгийн шинжилгээ, болон зүрхний эхо шинжилгээ хийгдэнэ.

Зүрхний бичлэгийн шинжилгээ

Зүрхний доторх цахилгаан өдөлтийг таниж мэдрэн, тэмдэглэдэг тул зүрхний цохилтын хэмнэлийг судалж мэдэж чаддаг. Гэвч, тосгуурын фибрилляци гэж оношлогдсон хүн ч бас байнгын зүрхний хэм алдагдагдалтай байна гэсэн үг биш юм.Тиймээс жижигхэн авч явхад авсаархан электрокардиограф зүүлгэн 24-48 цагийн турш зүрхний бичлэгийг тэмдэглэдэг тохиолдол бас байдаг.

Зүрхний эхо шинжилгээ

Цээжин дээр хэт авиан мэдрэгчээр мэдрүүлэн зүрхний хэмжээ, үйл ажиллагаа, цусны урсгал гэх мэтийг шинжилнэ.

Тосгуурын фибрилляцийг эмчлэн, урьдчилан сэргийлэх

Тосгуурын фибрилляци илэрсэн тохиолдолд дараахи эмчилгээний аргуудыг авч үзнэ.

тархины цус харвалт зурган илэрцүүд

Эмийн эмчилгээ

Бүлэгнэлтийн эсрэг эм уулгах эмчилгээ нь цусны бөөгнөрөл үүсгэхгүй байх, цусны бүлэн үүсэхээс саатуулдаг болно.Тархины цус харвах эрсдэл нь өндөр үед хийгддэг. Энэ төрлийн эмийн төлөөл болох урьд нь хэрэглэгдэж байсан Warfarin, сүүлийн жилүүдэд хэрэглэгдэж байгаа Novel Oral AntiCoagulants юм. Сөрөг нөлөө нь цус алдахдаа амархан болдог тул анхаарах хэрэгтэй юм. Хэм алдагдалтын эсрэг эмийн эмчилгээ бол зүрхний өөрчлөлт бүхий цахилгаан өдөөгчийг дарангуйлан саатуулан, тосгуурын фибрилляци үүсэхийг саатуулна.

Гэвч, зөвхөн хэм алдагдалтын эсрэг эмээр тосгуурын фибрилляцийг бүрэн саатуулж чадахгүй юм. Мөн хэм алдагдалтын эсрэг эмийг удаан хугацаанд үргэлжлүүлэн хэрэглэснээр үйлчилгээ нь суларч, өтгөн хатах, шээс гарах нь муу болж, зүрхийн дутагдал орох тохиолдол ч байна.

Catheter ablation

Катетер гэгч нарийн гуурсыг цавьны вений судаснаас зүрхний дотор хүртэл оруулж, өөрчлөлт бүхий цахилгаан өдөгчийг бий болгож байгаа хэсгийг өндөр давтамтай гүйдлээр түлэн, тосгуурын фибрилляцийн үүсэлтийг саатуулдаг.

Зүрхний өөрчлөлт

Баруун, зүүн тосгуур хоёрын хоорондын таславчинд зууван хонхор fossa ovalis бий. Энэ хонхорыг зууван нүхний foramen ovale гэнэ. Нярай үед хүн бүрт энэ нүх нь онгорхой байдаг бол ихэнхи нь төрсний дараа байгалийн жамаар битүүрдэг. Гэвч, насанд хүрсэн ч энэ нүх нь битүүрэхгүй байх тохиолдол бий бөгөөд тэр нь тархины цус харвах шалтгаан болдог байна. Хөлний венд бий болсон бүлэн нь энэ нүхээр нэвтрэн өнгөрч, тархины артерийн судсанд урсан орвол тархины судас бөглөн, тархины цус харвалт үүсгэдэг аж. Foramen ovale гэх нүх нь хэвээрээ үлдсэн насанд хүрэгчдийн 4 хүний нэгд байна гэж үздэг боловч бүгд тархины цус харвалт үүсгэдэг гэсэн үг биш болно. Foramen ovale нүх нь үлдсэн үгүй нь хамаагүй байнга хөлөө хөдөлгөх зэрэг хөлний вений судасанд бүлэн үүсгэхгүй байх нь чухал юм.

Нэмэлт тайлбар:

Зүрх бол дөрвөн хэсэгт хуваагдах (баруун зүүн тосгуур,баруун зүүн ховдол гээд ) ба тэдгээр нь тус бүртээ өөр өөрийн цахилгаан өдөөгчийн улмаас зөв хэмээр агшин цусыг бүх бие үрүү илгээн тарааж байдаг.Энэ цахилгаан өдөөгч нь ямар нэг шалтгааны улмаас доройтон, тосгуур нь нимгэн чичрэх мэт болмогц цусыг бүх бие үрүү шахан илгээж тараахад хэцүү болно.Тэгэнгүүт цус тосгуурт цугларч үлдэн, цусны бүлэн үүсхэд хялбар болно.Тосгуурт бий болсон цусны бүлэн нь зүрхнээс гарч, тархины судсанд хүрч бөглөрвөл, зүрхнээс шалтгаалсан тархины судасны эмболи үүснэ.

Тосгуурын фибрилляцийн шалтгаан:

Өндөр нас

Даралт ихдэх өвчин

Чихрийн шижин

Зүрхний өвчин

Архи

Коффейны хэт хэрэглээ

Нойргүйдэл

Стресс

Хүнд дасгал хөдөлгөөн

Тамхи зэрэг болно.

Япон хэлнээс орчуулсан: Лхагвадоржийн Энхтуяа, Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.