Маамуу нааш ир...

Twitter Print
2020 оны 05-р сар 07-нд 14:03 цагт
Мэдээний зураг,

“Маамуу нааш ир” дуу нь Монгол Улсад хамгийн алдартай хүүхдийн дуу бөгөөд Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн шүлгийг нь бичиж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав аяыг нь зохиож, МУГЖ дуучин В.Долгор дуулж 1956 онд олны хүртээл болгожээ.

Хүүхэд багачуудын сүлд дуу болсон уг дуунд зориулсан хөшөөг 2011 онд Хүүхдийн төв ордны баруун талд босгожээ.

Image may contain: 3 people, outdoor

Маамуу нааш ир

Маамуу нааш ир Манайд хоёулаа тоглоё
Аав ээж хоёрын авчирсан тоглоом бий шүү
Морь унаж давхия, машин барьж явъя
Ном сонин уншъя, ногоон модоо тарья

Маамуу нааш ир Манайд хоёулаа тоглоё
Ах, эгч хоёрын авчирсан тоглоом бий шүү
Хүрэн баавгай хөтлөе, хүчит заанаа тууя
Хүүхэлдэйтэйгээ хамт хөөрхөн тоглоом тоглоё

Маамуу нааш ир Манайд хоёулаа тоглоё
Аав ээж хоёрын авчирсан тоглоом бий шүү
Морь унаж давхия, машин барьж явъя
Ном сонин уншъя, ногоон модоо тарья

Зургийн тайлбар:

1. “Маамуу нааш ир” дууны шүлгийг бичсэн яруу найрагч Ч.Лхамсүрэн, дууг нь анх дуулсан дуучин В.Долгор, аяыг нь зохиосон хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав нар,

2. “Маамуу нааш ир” дуунд зориулсан хөшөө

Жадамбын Төмөрхуяг "Миний Жаран" номноос

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.