Г.Пүрэвдагва: “Ариг усны Алунгоо Эх” шинэ уран бүтээлээр бэлэг барина

Twitter Print
2014 оны 09-р сар 22-нд 16:31 цагт
Мэдээний зураг,

Монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн URLAG.mn сайт, "Монголын сайтын холбоо" ТББ, Монгол поп опера "Увертюра" хамтлаг нар хамтран 5-н жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү ойн хүрээнд Их Эзэн Чингис хааны талбайд есдүгээр сарын 24-нд Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн оддын нэгдсэн тоглолтыг зохион байгуулах бөгөөд та бидний хайрлаж хүндэлж, бишрэн, шүтдэг олон арван алдартай уран бүтээлчид уригдан оролцох юм байна.

Түмэн олны сэтгэлд хоногшсон хит дуунууд тоглолтын тайзнаа эгшиглэхээс гадна зохион байгуулагчид 5-н жилийн ойн бэлэг болгож тус тоглолтыг мянга мянган уншигч, үзэгч, сонсогчиддоо зориулан үнэ төлбөргүйгээр зохион байгуулж буйгаа дуулгасан юм. Ингээд эх оронч үзэл, хүндлэлийг уран бүтээлээрээ хүргэдэг “Увертюра”  хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагваас тоглолтын талаар цөөн хором ярилцлаа.

-“Увертюра” хамтлаг байгуу­лагдсан цагаасаа хойш даруй таван жил уран бүтээлээ туур­вижээ. Тэгвэл таван жилийн турш хийсэн бүтээс­нээ ард түмэндээ тай­лаг­нах гэж байна. Тоглолтынхоо талаар ярьвал?

-Таван жилийн турш үзэгч түмэнтэйгээ сэтгэл санаа болоод уран бүтээлээрээ үргэлж хамт байж, “Увертюра” хамтлаг гэж хэн бэ, уран бүтээл нь ямархуу байдаг, чухам юуг үзүүлэх гээд байна гэдгийг энэ удаагийн тоглолтоороо тайлагнах болно. Тухайн өдөр Их Эзэн Чингис хааны талбайд бүтэн баярын арга хэмжээ зохион байгуулагдах юм. Урлагийнхны бидний хамгийн найдвартай, хамтарч ажилладаг түнш бол хэвлэлийнхэн тиймдээ ч урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн Urlag.mn сайт, Монголын сайтын холбоо ТББ байгууллагатай хамтарсан талархлын баяраа тэмдэглэх гэж байна.

-Хамтарсан талархалын баяр гэхээр маш том хэмжээний гайхалтай тоглолт болох нь. Ер нь урын сандаа нийтдээ хичнээн дуутай болов. Таван жилийн хугацаанд чамгүй бүтээл хийгээд тоглолтоо хүргэсэн байх?

-Энэ хугацаанд чамлахааргүй уран бүтээл хийсэн гэж дүгнэж байгаа. Монголд поп опера гэж шинэ урсгалыг бий болгох гэж хөдөлмөрлөлөө. Гурван жилийн ойгоор бид “Удиртгал” CD-ныхээ баярыг “Од” кино театрт, Дөрвөн жилийнхээ ойг Улсын драмын эрдмийн театрт “Төгсгөлгүй эхлэл” нэртэй анхныхаа бие даасан амьд тоглолтоо хийсэн. Мөн хөдөө орон нутгаар үзэгчдийн хүсэлтээр хэд хэдэн удаа очиж тоглосон.

-Дараагийн уран бүтээлийг үзэгчид их сонирхож байгаа байх?

-Энэ зун бид том хэмжээний уран бүтээл хийсэн. “Алунгоо эх”-ийн баярт оролцохын зэрэгцээ “Ариг усны Алунгоо Эх” хэмээх шинэ бүтээл дээр ажиллаа. Клипны хувьд бэлтгэл ажил хараахан дуусаагүй байгаа.

-Тоглолтод маш олон хүмүүсийн хамтын хүч хөдөлмөр шингэж байгаа нь ойлгомжтой. Хамтарсан талархлын баярыг зохион байгуулж байгаа багийнхаа талаар яриач?

-Манай хамтарсан тоглолтод олон байгууллага хамтарч ажиллаж байгаа. Олон нийт болон бизнесийн байгууллагуудын нэрэмжит хямдрал урамшуулалттай худалдаа зохион байгуулагдахын зэрэгцээ Монголын дугуйн холбоо, Залуу дугуйчин клуб, Монголын скитийн холбоо нарын нэрэмжит тэмцээн уралдаан, шоу үзүүлбэрүүд зохион байгуулагдана.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.