
Өнөөдөр алдарт Треви усан оргилуур ашиглалтад орсон өдөр
1762 оны 05-р сарын 22-ны өдөр Ром хотод одоо ч энэ хотын нэгэн чимэг болон гялалзаж, жуулчдын хараа, сэтгэлийг баясгаж байгаа алдарт Треви /Trevi Fountain/ усан оргилуурт цогцолбор албан ёсоор нээгджээ.
Треви гэдэг нэр нь /tre vie/ буюу гурван замын уулзвар гэсэн үгнээс гаралтай аж. МЭӨ 19 оны үед Ромын технологчид Ромоос 13км зайнд цэвэр усны эх үүсвэр байгааг олжээ. Тэд усаа хотд авчирах төслийг боловсруулахад нийт урт нь 22 км болсон бөгөөд түүнийг Aqua Virgo хэмээн нэрийдэж байж. Ингээд энэхүү усан оргилуурын орчимд эртний Ромыг цэвэр усаар хангах сан бий болгосон бөгөөд түүнийг Acqua Vergine хэмээн нэрийдэж 400 жил ашигласан байна.
1629 онд Ромын Пап 8-р Урбан эртний усан санг ихэд сонирхож ноён Бернинид /Gian Lorenzo Bernini/ шинээр сэргээн босгох зураг төсөл гаргахыг хүссэн байна. Гэвч пап нас барснаар энэхүү төсөл тэгс гээд мартагджээ. Бернинигийн төсөл хэзээ ч баригдаагүй боловч одоогийн байгаа усан оргилуурд түүний хэд хэдэн санаа оршиж байдаг байна.
Бароккогийн эрин үед Испанийн шатууд /Spanish Steps/ гэх мэт маш олон уран барилга, усан оргилуур зохион бүтээх уралдаанууд зарлагддаг байжээ. 1730 онд Ромын Пап 12-р Клемент усан оргилуур барих төслийн уралдаан зарлажээ. Энэ уралдаанд Nicola Salvi уг нь Alessandro Galilei-д хожигдсон боловч Ромын санал Флоренцоос илүү байсан тул ямар ч байсан Салви комиссын шагналыг хүртсэн байдаг. Ингээд усан оргилуурын ажил 1732 онд эхэлжээ.
Салви 1751 онд барилгын ажлын талыг дуусгаад таалал төгсжээ. Тэрээр хэдийгээр өөрийн гэсэн уран бүтээлийн гарын үсэггүй байсан боловч бүтээлд нь өөрийг нь дурсахгүй өнгөрөх вий хэмээн барималтай чулуун ваарны ард тэмдэг үлдээсэн байж. Түүний тэмдэг нь Тарот гэдэг хөзрийн нэг дүрстэй төстэй байсан тул “Ace of Cups” хэмээн нэрийдэх болжээ. Усан оргилуурын чимэглэлийг дуусгахын тулд дөрвөн барималчинг хөлсөлсөн байв. Pietro Bracci /тэрээр голын хэсэгт байх Oceanus-ын баримлыг хариуцсан/ мөн Filippo della Valle, Giovanni Grossi ба Andrea Bergondi нар. Харин архитектороор Giuseppe Pannini-г хөлслөв. Треви усан оргилуурын ажлыг 1762 онд Панини дуусгасан бөгөөд тэрээр уг нь Ромын охин тэнгэрүүд болох Агриппа, Тривиа нарыг төлөвлөсөн байсан хэсэгт одоогийн хуурамч дүрүүдийг байрлуулсан юм. Цогцолборыг 5-р сарын 22-нд Ромдын Пап 13-р Клемент албан ёсоор нээсэн юм. Цогцолборын ихэнхи хэсгийг Ромоос 35 км зайд орших Тиволмйн ойролцоох карераас авсан Travertine гэдэг чулуугаар хийжээ.
Тус усан оргилуурын цогцолбор нь 26.3 метр өндөр, 49.15 метр өргөн нүсэр бүтээн байгуулалт болсон. Одоо ч хотынхоо хамгийн том Барокко хийцтэй усан оргилуур ба дэлхийн хамгийн алдартай усан оргилуурын тоонд зүй ёсоор багтдаг.
1988 онд чулуунууд дээр тогтсон утааны өнгөр, тортогийг нь нэг бүрчлэн цэвэрлэж байсан бол 1998 онд чадварлаг гар урчуудын баг чулуунуудад үүссэн хагарлыг нөхөж мөн усан оргилуурыг эргэлтийн насосоор тоноглосон байна.
2013 онд Италийн загварын Fendi компани усан оргилуурыг 20 сарын хугацаанд 2,2 сая еврогоор засварлана хэмээн амлалт өгөв. Энэ бол оргилуурын түүхэнд хийгдсэн хамгийн нарийн сэргээн засварлах ажил болсон юм. Засвар 2014 оны 06-р сараас 2015 оны 11-р сар хүртэл үргэлжилж албан ёсоор 11-р сарын гурванд ахин ашиглалтанд оруулжээ. Энэ засварын хүрээнд шөнийн гэрэлтүүлгийг ихээхэн сайжруулсан бөгөөд шинээр 100 гаруй лед гэрэл тавьсан байна.
Уг усан оргилуур нь Roman Holiday, Federico Fellini's La Dolce Vita, Three Coins in the Fountain, The Lizzie McGuire Movie, Sabrina Goes to Rome зэрэг хэд хэдэн алдартай кинон дээр гардаг.
Өдөрт энэхүү усан оргилуурлуу 3000 еврогийн зоос шидэгддэг бөгөөд жилдээ 1,4 сая еврог жуулчид түүнрүү шиддэг байна. Энэхүү зоосыг цуглуулан Ром хотын тусламж хэрэгтэй иргэдэд үйлчилдэг супермаркетуудад хандив дэм болгон өгдөг. Усан сангаас зоос түүх нь хориотой боловч зоос шүүрдэх гэсэн урт гартнууд байнга ирж байдаг гэнэ. 1954 онд гарч Оскарын шагнал хүртэж байсан “Three Coins in the Fountain” киноны дуун дээр баруун гараар бариад зүүн мөрөн дээгүүрээ шиднэ гэсэн үг байдаг тул хүмүүс яг л энэ жаягаар хүслээ шивнэсэн зоосоо шиддэг гэнэ.
Гүндсамбуугийн Ариунчулуун
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR. PRADHAN
(197.211.58.21) 2022-12-15 02:16БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
DR. PRADHAN
(197.211.58.21) 2022-12-15 02:16БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах