Монголын шигшээ Кувейтэд нэг онооны зөрүүтэй хожигдлоо

Twitter Print
2014 оны 09-р сар 22-нд 15:13 цагт
Мэдээний зураг,

“Инчон 2014” Азийн наадмын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн урьдчилсан тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр манай улсын баг Кувейт улстай хэсгийн гурав дахь тоглолтоо хийж 82:81 буюу ганцхан онооны зөрүүтэй ялагдал хүлээлээ. Тоглолтын цаг дуусахад хоёр баг 81:81-ээр тэнцээд байсан. Гэвч Кувейтын багийн тамирчин торгуулийн нэг шидэлтээ амжилттай болгож ялалтыг өөрийн талд авсан аж. Эрэгтэйчүүдийн шигшээ баг хэсгийн өмнөх тоглолтондоо Хонгконгийг 86:77, Мальдивыг 112:54-өөр хожоод байлаа.

Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөл хоёр үе шаттай явагдаж байгаа аж. Манай улс эхний шатанд Кувейт, Хонгконг, Мальдивтэй учраа таарч хэсгээсээ хоёроор гарсан юм. Одоо хоёрдугаар шатанд сагсан бөмбөгөөр тэргүүлэгч орнуудтай дахин хэсэгт хуваагдаж өрсөлдөнө.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.