“Евро 2020” өвөрмөц зохион байгуулалтаар болно

Twitter Print
2014 оны 10-р сар 18-нд 16:39 цагт
Мэдээний зураг,

2016 оны хөлбөмбөгийн Европын аваргын тэмцээн Франц улсад болно. Харин 2020 оны буурал тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 13 томоохон хотод зохион байгуулахаар эрхийг нь өглөө. Европын аварга шалгаруулах тэмцээний 60 жилийн ойд зориулсан энэхүү өвөрмөц шийдлийг УЕФА дэмжсэн байна. “Евро 2020”-ын нээлт Швейцарын Женев хотод болох бол Английн Лондон, Германы Мюнхен, ОХУ-ын Санкт Петербург, Азербайжаны Баку, Белгийн Брюссель, Данийн Копенгаген, Унгарын Будапешт, Италийн Ром, Голландын Амстердам, Ирландын Дублин, Румыний Бухарест, Шотландын Глазго, Испанийн Бальбао хотууд хүлээн авхаар болжээ. Мөн хагас шигшээ, финалын тоглолт Английн Лондон хотын алдарт “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болох аж.

Ана 1960 онд Европын аваргын тэмцээн болохд хуучнаар ЗХУ-ын шигшээ түрүүлж байжээ. Тэр цагаас хойш Герман 1972, 1980, 1996 онд, Испани 1964, 2008, 2012 онд тус бүр гурва удаа, Франц 1984, 2000 онд хоёр удаа, Итали 1968, Чех 1976, Голланд 1988 онд, Дани 1992 онд, Грек 2004 онд тус бүр нэг удаа түрүүлсэн юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.