Малын дотор гэдэс чихрийн шижингээс сэргийлнэ

Twitter Print
2020 оны 08-р сар 09-нд 14:36 цагт
Мэдээний зураг,

5-10 насанд хүүхдийг 5 цул, дотор гэдэс идүүлж сургах хэрэгтэй. Анхандаа танихгүй эвгүй амт байдаг учраас хүүхэд дургүй байж болно. Гэхдээ нэг хоёр удаа шөлнөөс амсуулж алгуур дадааснаар идүүлж сургана.

Насанд хүрсэн хүмүүст ч гэдэс дотор идэж чаддаггүй нь буй. Гэвч чихрийн шижинтэйгээ үлдэх үү, эрүүлжих эсэхээ тунгаатугай. Гүзээ, дотор мах идэж өссөн хүүхэд, гүзээ иддэггүй хүүхдээс илүү бага чихрийн шижин өвчинд нэрвэгдэнэ. Том болоод буруу дадалтай болчихгүй л бол чихрийн шижин үүсэхгүй. 

Залгиурын шүүрэлт булчирхайн хорыг гадагшлуулахын тулд бөөр идэх шаардлагатай. Мөн бие доторх элэгний хорт бодисуудыг шимэгдүүлэн гаргахын тулд уушги идэх шаардлага буй. Зарим нэг ханаагүй тосон бүтцүүдийг биедээ авахын тулд хошного, гургалдай иддэг. Мөн эдгээрийг идсэнээр ходоод гэдэсний тэсвэржих чанар нэмэгддэг. Умс хятай, тахай, засааг идэж өөрийн эр хэмийг агсуулдаг. 

Холбоотой Зураг

Хүүхэд ханиад хүрэхэд уушигны борц, уушги чанаж өгч шөлийг уулгах, эдийг идүүлэх засал буй. Энэ нь уушгины цэлхэн өөрт хэрэгтэй шим тэжээлээ авч эрүүлжихийн үндэстэй. Элэг идсэнээр цус төлжин сайжирч, цусаа даган элэг тэнхэрдэг. Ийм арвин ашиг тустай тул Монгол хүүхэд малын дотор гэдэсний ашиг шимээ хүртэж өөрийн биеэ эрүүлжүүлж байх учиртай.

“Үрийг хүмүүжүүлэх судар”-аас

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.22.224) 2020-01-02 22:32
      • 0
      • 0

      3 дараалан идэхээр амин дэмээ бүрэн

      Хариулах

    • Зочин

      (139.5.219.49) 2019-12-19 16:53
      • 0
      • 0

      Өвсний хамаг шим нь таван цулдаа

      Хариулах

    • Зочин

      (139.5.219.49) 2019-12-19 16:53
      • 0
      • 0

      Нүүдлийн соёл тэр чигтээ уламжлалт анагаах ухаан

      Хариулах