
Английн хатан хаан II Элизабетын хүү Йоркийн гүн Эндрюгийн цэргийн бүх хэргэм зэргийг хурааж, хатан хааны гэр бүлийн гишүүний хувьд гүйцэтгэх алба үүргээс нь чөлөөлжээ.
Энэ нь Ханхүү Эндрюг насанд хүрээгүй охины эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгаж байгаатай холбоотой аж.
Букингемын ордноос өнгөрсөн пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд ханхүү Эндрю цаашид ч олон нийтийн арга хэмжээнүүд дээр хатан хааны гэр бүлийг төлөөлөхгүй, мөн шүүх дээр зөвхөн өөрийгөө төлөөлж оролцоно гэдгийг онцолжээ.
Шүүх 61 настай ханхүү Эндрюгийн эсрэг шүүхэд гаргасан гомдлыг буцаахаас татгалзсан учраас Виржиния Жуфрегийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт ханхүү Эндрю буруутай эсэхийг тогтоох шүүх АНУ-д удахгүй болох юм.
Ханхүү Эндрюгийн хувьд насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн хэрэгт холбогдсон Америкийн тэрбумтан Жеффри Эпштейнтэй танилууд байсан ба ханхүү Эндрюг шүүхэд өгсөн Виржиния Жуфре Жеффри Эпштейн түүнийг 17 настай байхад нь ханхүү Эндрютэй бэлгийн харьцаанд орохыг хүчилсэн хэмээн мэдүүлж байгаа юм.
2018 оны 8-р сард Жеффри Эпштейн шоронд байхдаа амиа хорлосон ба 2019 онд ханхүү Эндрю өөрийн хүсэлтээр хатан хааны гэр бүлийн гишүүний алба үүргээс татгалзаж, олон тооны сайн үйлсийн байгууллагуудтай харилцаагаа тасалсан билээ.
Эх сурвалж: interfax.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn