
Английн премьер лигийн тавдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Бямба гарагийн үдэш “Вестхэм Юнайтед”-“Ливерпуль” 3:1, “Саутхэмптон”-“Суонси” 1:0, “Арсенал”-“Астон Вилла” 3:0-ээр хожсон бол “Ньюкасл”-“Халл Сити” 2:2, “КПР”-“Сток Сити” 2:2, “Барнли”-“Сандерлэнд” 0:0-ээр тэнцэж нэг оноо авлаа. Харин ням гарагийн үдэж “Лиестер Сити”-“Манчестер Юнайтед” 5:3, “Вест Бромвич Альбион”-“Тоттенхэм Хотспур” 1:0, Кристал Палас”-“Эвертон” 3:2-оор хожсон бол лигийг тэргүүлэгч “Челси” Манчестер хотын “Сити” багтай 1:1-ээр тэнцжээ. Өчигдөр “Манчестер Юнайтед” айлын талбайд 5:3-аар хожигдсон нь олныг гайхшрууллаа. Учир нь “Улаан чөтгөрүүд”-ийг хожсон баг нь доод лигээс дэвшин гарч ирсэн “Листер Сити” байлаа. Хөлбөмбөг сонирхогчид бүгд Л.Ван Гаалын багийг хожино гэдэгт итгэж байсан ч Юнайтед дахин азгүйтэж гутамшигт ялагдал хүлээсэн юм.
Тоглолтын дараа “Ман.Ю”-гийн дасгалжуулагч Голланд мэргэжилтэн Луй Ван Гаал сэтгүүлч нарт хэлэхдээ “Тооны харьцаа 3:1 байхад бүх зүйл хяналтанд байсан. Хоёр гоолын зөрүүтэй хожиж байгаа бидэнд ялалт ирлээ гэж бодсон ч эцсийн дүнд ялагдлаа. Хөлбөмбөгт ямар ч гайхалтай зүйл тохиож болно. Гэхдээ өнөөдөр тэр гайхамшигт зүйлийн золиос болсонд харамсаж байна. Дараагийн тоглолтууд маш хүнд болно гэдгийг мэдэж байгаа ч бид заавал хожих болно” гэсэн байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505