Өглөг буян заавал эд мөнгө бус, сэтгэлийн өглөг ч дээдийн буян болой

Twitter Print
2021 оны 02-р сар 11-нд 18:24 цагт
Мэдээний зураг,

Өглөгийг дан ганц баян хүн өгдөггүй

Бурхан багш өглөгийн буян нь заавал эд юмтай, баян чинээлэг хүнд хамаатай биш, ядруу боломжгүй байсан ч өглөг буян үйлдэж болох тухай айлдаад эд мөнгөнөөс гадна долоон төрлийн өглөг байхыг заажээ. Эдгээр нь юу хэмээвээс:

1. Биеийн өглөг

Энэ нь гар бие оролцсон ажил хийхээс эхлээд өөрийгөө золиослох хүртэл…

2. Сэтгэлийн өглөг

Энэ нь бусдад халамж анхаарал тавих гэх мэт.

3. Нүдний өглөг

Энэ нь сайхан харц, өрөвдөж хайрласан харц гэх мэт.

4. Нүүрний өглөг

Энэ нь тааламжтай инээмсэглэл, ялдам сайхан ааш араншин.

5. Үгний өглөг

Энэ нь урамшуулах, зоригжуулах, сургах, сэтгэл сэргээх тэргүүтэн бөгөөд маш хүчтэй.

6. Суудлын өглөг

Энэ нь хөгшин настай, эсвэл ядарсан хэнд ч суудал тавьж, хүндлэх зэрэг.

7. Орон байрны өглөг

Энэ нь хоноглох, амрах, унтах ор дэвсгэр тэргүүтэн. Эдгээр нь бага гэхгүй өглөгийн буян ажээ. Бурханы ном ёсоор бол гуйсан хүнд юм өгөх нь жинхэнэ өглөг биш, хэн ч гуйгаагүй байхад нэг удаа бус байнга өглөг өгдөг байх, хариу хардаггүй, өгсөндөө харамсдаггүй, БАРДАМНАДАГГҮЙ, бусдад өгсөндөө баясч, өгсөн өглөгөө авсан хүнтэй нь мартах нь жинхэнэ өглөг болох ажээ.

Хүмүүст адилхан хандаж, тэднийг элдэв байдлаар ялгаварлахгүй ая тус үзүүлэх нь агуу их өгөөмөр үйл болохыг хэлжээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.