
Өдгөө 28 настай Жезе Лингардын гэрээ ирэх зун дуусна. Одоогийн харьяалагдаж буй Манчестер Юнайтед клуб гэрээг сунгахаар санал болгосон ч Англи жигүүр татгалзлаа.
Английн шигшээ багийн довтлогч Жезе Лингард Манчестер Юнайтедын тавьсан шинэ гэрээний саналаас татгалзжээ. Тэрээр өнгөрсөн жил Вест Хэм клубд зээлээр нэгдэж сайн улирлыг өнгөрүүлсэн ч энэ жил Криштиану Роналду Манчестер Юнайтед ирснээр гараанд гарахгүй байх магадлал өндөр болсон юм.
Ням гарагт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Андорратай хийсэн тоглолтод хоёр гоол оруулсан Лингард өнгөрсөн улиралд Вест Хэмд зээлээр тоглож байхдаа маш улирлын өнгөрүүлсэн билээ.
Өдгөө 28 настай тоглогчийн Юнайтедтай байгуулсан одоогийн гэрээ энэ улирлын төгсгөлд дуусна. Тэгвэл тэрээр гэрээгээ дуусмагц магадгүй өвлийн солилцоо наймааны цонхоор багаа сэлгэх бодлыг толгойдоо тээж байна. Лингард энэ зун багаа солихоор ажиллаж байсан бөгөөд Вест Хэм түүнийг эргэн багтаа нэгтгэхийг оролдож байсан ч бүтэл олж чадаагүй.
Тэрээр энэ улиралд Премьер лигийн гурван тойрог явагдахад ердөө дөрвөн минут л талбайд гарсан нь Саутхэмптоны эсрэг сэлгээгээр гарсан тоглолт байлаа.
Гэсэн хэдий ч түүнийг ирэх гурван долоо хоногт менежер Оле Гуннар Сульшер хэр их ашиглах нь харагдах бөгөөд Юнайтед энэ хугацаанд лигийн дөрвөн тоглолтоос гадна Аваргуудын лиг, Карабао цомын тэмцээний эхний тоглолтуудаа хийнэ.
Дэлгэрмаагийн Баасанжаргал
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.