Агаарын хэм цельсийн 40 хэм хүрсэнтэй холбоотойгоор онц байдал зарлажээ

Twitter Print
2019 оны 12-р сар 19-нд 11:16 цагт
Мэдээний зураг,

Агаарын хэт халалт нь бүс нутагт тархаад буй ой хээрийн түймрийн эрчийг нэмэгдүүлж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Австралийн Нью Саут Уэльс мужид онц байдал зарлажээ. 

Өнгөрсөн мягмар гарагт Австрали даяар агаарын хэм дунджаар цельсийн 40.9 хэмд хүрч халсан ба цаг уурчдын мэдээлж байгаагаар хэт халалт энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ. Нью Саут Уэльс мужийн Ерөнхий сайд Глэдис Бэрэжиклян цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор тус мужид 7 хоногийн хугацаатайгаар онц байдал зарлажээ.

Онц байдал зарласнаар Орон нутгийн гал сөнөөх алба үүсээд буй нөхцөл байдалтай тэмцэхэд шаардлагатай нэмэлт арга хэмжээнүүд авар эрхтэй болох юм. Австралийн Нью Саут Уэльс мужид ой хээрийн түймрийн 100 орчим голомт асч байгаа ба ой хээрийн түймрийн улмаас 6 хүн амиа алдаж, хэдэн зуун орон гэр шатаад байгаа билээ. Өнгөрсөн 9-р сараас хойш ой хээрийн түймрийн улмаас Нью Саут Уэльс мужид 2 сая гаруй га газар шатсан ба Сидней хотын ойролцоо гарсан түймэр 400 мянган га талбайг хамраад байгаа аж.

Australia heatwave: State of emergency declared over bushfire crisis зурган илэрцүүд

Ой хээрийн түймэрт өртөөд буй Квийнсленд мужийн онцгой байдлын алба ой хээрийн түймэр хяналтаас гарсантай холбоотойгоор хэдэн 10 айл өрхийг нүүлгэн шилжүүлээд байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.