Боловсролын сүйрэл бол улс үндэстний сүйрэл мөн

Twitter Print
2023 оны 05-р сар 10-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Африкийн хамгийн эртний бөгөөд томоохон их сургуулиудын нэг болох Стелленбоссын Их сургууль нь чанартай боловсрол гэдэг хичнээн чухал болохыг сануулах зорилгоор үүдэндээ ийм үгтэй самбар байрлуулсан байдаг аж:

“Аливаа улс үндэстнийг үгүй хийхэд цөмийн зэвсэг эсвэл холын тусгалтат пуужин хэрэггүй. Боловсролынх нь чанарыг бууруулж, оюутнуудад шалгалтын үеэр хуулахыг нь зөвшөөрөхөд л хангалттай. Ийм маягаар бэлтгэгдсэн эмч нарын гарт өвчтөнүүд нас барж, ийм инженерүүдийн гараар боссон байшин барилгууд нурж, ийм эдийн засагч, нягтлан бодогч нарын гарын салаагаар мөнгө урсаж, ийм хуульч шүүгчдийн гарт шударга ёс үгүй болдог юм.

Боловсролын сүйрэл бол улс үндэстний сүйрэл мөн”.

Монголын бүх их дээд сургууль, Боловсролын Яам болон харьяа байгууллагууд ийм самбар хийж үүдэндээ байрлуулбал их зүгээр санагдлаа...

Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.