"Дэлхийн энх тайвны өдөр" тохиож байна

Twitter Print
2015 оны 09-р сар 21-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр олон улсын энхтайвны өдөр. 1954 онд Нью-Йорк хотноо дэлхийн 60 гаруй орны хүүхдүүдийн хандивласан мөнгөөр "Энх тайвны хонх"-ыг босгосон түүхтэй. Үүнээс хойш дэлхий даяар энхтайвны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна. Маш олон хүний хувьд энэ өдөр одоо ч гэсэн зүгээр л мөрөөдөл хэвээр байгаа. Иймд энэ өдөр тайван амгалан цагийн тухай бодох биш, түүний төлөө ямар нэг зүйл хийхийг дэлхийн хүн бүрээс хүсдэг юм.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн есдүгээр сарын 21 -нд дэлхий даяар тэмдэглэх Олон улсын энхтайвны өдөрт зориулж илгээлт гаргасан байна. Уг илгээлтэд “Өнөөдөр бид жил бүрийн Олон улсын энхтайвны өдрийг дайны галыг зогсоож, хүчирхийлэл үйлдэхийн эсрэг үзэл санаагаар тэмдэглэж байна. Энхтайван бол юугаар ч худалдан авч болшгүй үнэ цэнэтэй зүйл. Энхтайвныг бид хайрлаж, тордож тэтгэх, хадгалж, хамгаалж байх ёстой. Тиймээс бид жил бүр Олон улсын Энхтайвны өдрийг тэмдэглэх үеэр би НҮБ-ын Төв байгууллага дахь Энхтайвын хонхыг цохидог.

Өдөр бүр энхтайвныг бэхжүүлэхийн төлөө ажилладаг. Би харилцан эсрэг талуудын хооронд зуучлагчийн үүргийг биелүүлдэг. Бидэнд аливаа тодорхой харагдаж буй болон нуугдаж буй аюултай нөхцөл байдал илрэх үед түгшүүр зарладаг. Би тэсвэр тэвчээртэй байдал, шударга үнэн ёс, хүний эрхийн төлөө тэмцэж, улс орон, ард түмнүүдийн хооронд эв найрамдалтай байх үзэл санааг сурталчилж байдаг” гэжээ.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шашнуудын төлөөлөл Хинду, Иудей, Буддын шашны төлөөлөл Дашчойлин хийд, Шинто шашны Оомото Монгол Төв, Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн Холбоо, Христийн шашны төлөөлөл Католик Сүм, Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм, Бахай шүтлэг зэрэг шашнууд үүсэл, он дарааллынхаа дагуу энх тайван, амар амгалангийн төлөө мөргөл залбирлаа уншин зул өргөж, Энхтайвны хонхыг цохих ёслолыг үйлдэнэ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.