Пакистаны экс Ерөнхийлөгч Первез Мушаррафт цаазаар авах ял оноожээ

Twitter Print
2019 оны 12-р сар 18-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

Пакистаны тусгай шүүхээс тус улсын Ерөнхийлөгч асан Первез Мушаррафт Пакистаны үндсэн хуулийг зөрчиж, хууль бусаар онц байдал зарлаж, эх орноосоо урвасан хэргээр цаазаар авах ял оноожээ.

76 настай Первез Мушарраф 2016 оноос хойш Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотод амьдарч байгаа ба тэрээр шүүхийн шийдвэрийг давж заалдах хүсэлт гаргах эрхтэй гэнэ. Первез Мушарраф 1999 оны цэргийн эргэлтээр төрийн эрхэнд гарсан ба Пакистаны Ерөнхийлөгчийн албан тушаалыг 2001-2008 он хүртэл хашсан юм. Түүнийг 2007 онд Пакистаны үндсэн хуулийн хэрэгжилтийг зогсоож, Хууль зүйн сайдыг огцруулж, хууль бусаар онц байдал зарласан зэрэг нийт 5 зүйл заалтаар буруутгаж байгаа аж. Пакистаны үндсэн хуулийн дагуу эх орноосоо урвасан этгээдэд цаазаар авах эсвэл бүх насаар нь хорих ял оноодог аж.

Экс Ерөнхийлөгч Первез Мушарраф 2007 онд Пакистаны шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөхийн тулд онц байдал зарлан, үндсэн хуулийг хэрэгжилтийг зогсоон, телевизийн бие даасан сувгуудыг хаасан билээ. Тэрээр эдгээр алхмууд нь улс орны тогтвортой байдлыг хангаж, исламын хэт даврагчидтай тэмцэхэд шаардлагатай байсан хэмээн тайлбарласан юм. Первез Мушарраф энэхүү үйлдлээрээ АНУ болон барууны улс орнуудын хатуу шүүмжлэлийг хүлээсэн ба пакистаны ард иргэд түүнийг албан тушаалаасаа огцрохыг шаардах болсон билээ.

Пакистан: Первез Мушарраф приговорен к смертной казни зурган илэрцүүд

2008 онд Пакистаны эвслийн засгийн газар Первез Мушаррафыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор тэрээр өөрийн саналаар албан тушаалаасаа буусан юм.

Эх сурвалж: Euronews

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.