Улаанбаатарчууд үмхий үнэрээс саллаа

Twitter Print
2019 оны 12-р сар 21-нд 14:29 цагт
Мэдээний зураг,

Төв цэвэрлэх байгууламжийн лагийн талбайг үнэргүйжүүлэн хөрс, бордоо болгох ажил дуусжээ. Энэ нь 5-15 км-ын радиуст өмхий үнэр тараадаг гол эх үүсвэрийг байхгүй болсон гэсэн үг юм.

Хуримтлагдсан 800 мянга орчим метр.куб лагийг японы технологийн дагуу хоёр жилийн хугацаанд усгүйжүүлж үнэргүйжүүлэн бордоо болгоод байна. Бордоог байгаль орчны нөхөн сэргээлт хийх, хог хаягдлыг дарж булшлахад ашиглах боломжтой. 

Үнэргүйжүүлэх, хөрс, бордоо болгох төслийн гүйцэтгэгчээр “Ховд Тул”, “Экотайхи” ХХК ажилласан байна. Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг 2024 он гэхэд шинэчилж дуусгахаар ажиллаж байна. Энэ хүрээнд одоогийн байгаа цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмж давхар ашиглах, 50-60 жил хуримтлагдсан хур лагийг үнэргүйжүүлэн, боловсруулах зэрэг шат дараатай арга хэмжээ авч байгаа нь энэ юм. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.