Хувцсыг шинэ хэвээр нь байлгах арга бол хувцас зайлагч хэрэглэх

Twitter Print
2020 оны 06-р сар 27-нд 17:44 цагт
Мэдээний зураг,

Хувцас зайлагч хэрэглэснээр угаасан хувцас илүү зөөлөн, хөвсгөр, биед тухтай болдгийг бид мэднэ. Ялангуяа хувцасны оёдол болон ширүүн материалд мэдрэмтгий эмзэг арьстай хүмүүс хэрэглэхэд маш тохиромжтой. Үүгээр зогсохгүй таны хувцаснаас анхилуун сайхан үнэр үнэртүүлэх ач тустай бүтээгдэхүүн билээ. Тиймээс эзэгтэй танд бид энэ удаагийн нийтлэлээрээ хувцас зайлагч хэрэглэхийн 5 давуу талыг хүргэж байна.

Таны хувцсыг урт хугацааны турш шинэ хэвээр нь байлгана

Хувцсыг угаах тусам элэгдэж, муудаж байдаг. Харин таны хувцсыг илүү удаан хугацаанд шинэ хэвээр нь байлгах зүйл бол хувцас зайлагч юм. Ялангуяа ноосон, нэхмэл материалтай хувцсыг угаах бүрт хувцасны утас ширүүн болж бөөгнөрөн, шигүү болдог. Хувцас зайлагч нь материалын ширхэг бүрийг зөөллөж өгдөг тул таны хувцас шинэ хэвээр байх боломжтой болдог байна.

Арьсыг цочроохгүй

Танай гэр бүлд хэт мэдрэмтгий арьстай хүн байдаг бол хувцас зайлагч заавал хэрэглээрэй. Хувцас зайлагч нь угаалгын нунтгийн олон төрлийн химийн бодисын хэмжээг багасгаж хүний арьсыг хамгаалах үйлчилгээтэй байдаг. Тэр дундаа 0-3 настай бяцхан үрийнхээ хувцсыг угаалгын нунтаг, барааны саван зэргээр угаасныхаа дараа заавал хувцас зайлагч хэрэглэж байх хэрэгтэй. Тэгснээр тэдний маань эмзэг мэдрэмтгий арьс гэмтэхгүйгээс гадна хувцаснаасаа таатай мэдрэмж авч чадна.

Хувцас соронзлогдохгүй

Хэт хуурай уур амьсгалтай манай улсад торгомсог материалтай хувцас, даашинз, костюмын өмд соронзлогдон биед наалдах нь түгээмэл тулгардаг асуудал билээ. Харин энэ асуудлыг шийдэх цорын ганц бөгөөд шилдэг шийдэл бол хувцас зайлагч юм. Хувцас зайлагчинд агуулагдсан химийн найрлага нь хувцасны оёдол бүрээр нэвчин орж хувцсыг хөвсийлгөн, биед наалдаж, соронзлогдох нөхцөлийг багасгадаг байна.

Зөөлөн, таатай үнэртэй

Хувцас зайлагчийн бас нэг давуу тал бол маш таатай, зөөлөн үнэртэй байдаг. Угаалгын нунтгийн хурц үнэрийг хувцас зайлагч хэрэглэснээр дарах боломжтой байдаг ба хэт хурц үнэр нь хамрын салстыг гэмтээж харшилтай болох үндэс болдог тул гэр бүлийнхээ эрүүл мэндэд байнга санаа тавьдаг эзэгтэй таны заавал сонгох зүйл бол хувцас зайлагч мөн билээ.

Харшил өгөхгүй

Угаалгын нунтагт агуулагддаг химийн нэмэлт бодисоос харшлах тохиолдол Монголд маш элбэг байдаг. Энэ харшлын гол хүчин зүйл нь хэт их хэмжээний угаалгын нунтаг хэрэглэх, хувцас зайлагч хэрэглээгүйгээс үүсдэг. Хувцас зайлагч нь хүний арьсыг хамгаалсан бодис агуулдаг учир ямар нэг харшил өгч арьсыг цочроохгүй давуу талтай. Тиймээс бидний амьдралдаа хэвшил болгон хэрэглэх зүйл бол хувцас зайлагч мөн.

Эх сурвалж: anungoo

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.