Сар шинээр айл хэсч, золголт хийж буй иргэдийг дроноор хянах журам байхгүй

Twitter Print
2020 оны 02-р сар 17-нд 16:37 цагт
Мэдээний зураг,

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор төмөр хулгана жилийн сар шинийн баярыг нийтээр өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Уг шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг цагдаагийн байгууллага дроноор хянахаар болжээ.

Мөн ахмад настнууд сар шинийн өдрүүдэд гэр хорооллын гудамж, хотын төвийн хэсгүүдэд явган эргүүл хийх бөгөөд иргэдийг айл хэсч золголт хийхгүй байхыг уриалах, амны хаалтаа тогтмол хэрэглэхийг зөвлөх ажлыг хийх юм байна" гэсэн мэдээлэл байгаа юм.

Харин Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдэд Цагдаагийн байгууллагууд гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор дрон нисгэж хянадаг. Энэ нь трдорхой дүрэм журмаар зохицуулагддаг. Сар шинийн өдрүүдэд ч гэсэн Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, 7 буудал, Эрдэнэ толгой зэрэг өндөрлөг газруудад дуран тавьж хяналт хийдэг. Энэ нь гэмт хэрэг, хулгай дээрмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой. Харин иргэдийг хянах, цагдах тийм зорилгоор ашиглахгүй” гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.