Үзэсгэлэнт бүсгүй Е.Гамова дэлхийн аваргад оролцоно

Twitter Print
2014 оны 09-р сар 20-нд 11:42 цагт
Мэдээний зураг,

Волейболын спортын гайхамшигт тамирчин Е.Гамова Италид болох 2014 оны дэлхийн аваргад шигшээ багийнхаа нэрийн өмнөөс тоглохоор боллоо. Хойд хөршийн гавьяат тамирчин Е.Гамова 2004 оны Афины Олимпийн үеэр шигшээ багаа чадварлаг удирдаж мөнгөн медаль хүртсэн. Тухайн үед аваргын төлөө БНХАУ-ОХУ учраа таарч эхний хоёр үед манай хойд хөршийн волейболчид ялалт байгуулсан. Харин сүүлийн гурван үед Хятадын тамирчид довтолгоо, хамгаалалтаа төгс хийж Олимпийн алтан медаль хүртсэн түүхтэй.

Тэрээр 1980 оны аравдугаар сарын 17-нд хуучнаар ЗХУ-ын Челябинский мужид төржээ. 1996 оноос ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож “Сиднес 2000”, “Афин “2004” Олимпийн наадмын мөнгөн медаль, 2006, 2010 оны дэлхийн аварга, 1999, 2001 оны Европын аварга, 2005, 2007 оны Европын аваргын хүрэл, “FIBA World Grand Prix” тэмцээний 1999, 2002 оны аварга, 2000, 2003, 2006, 2009 оны мөнгө, 2001 оны хүрэл медаль хүртэж байсан. Е.Гамова “Би Олимпийн алтан медалийг бүх медалиараа солиход бэлэн байна. Миний мөрөөдөл Олимпийн алтан авах” гэж хэлсэн байдаг.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.