Хэдэн 10 мянган тариаланчид шинэ хуулийн төслийг эсэргүүцэн жагсчээ

Twitter Print
2021 оны 09-р сар 06-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн Уттар Прадеш мужийн Музаффарнагар хотын гудамжнаа өнгөрсөн ням гарагт газар тариалан эрхэлдэг хэдэн арван мянган иргэд газар тариалангийн тухай шинэ хуулийн төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн жагсчээ. Франс Пресс агентлагаас мэдээлснээр жагсаалд ойролцоогоор 50 мянга гаруй хүн оролцжээ.

Тариаланчид эрх баригчдыг маргаан дагуулаад буй газар тариалангийн тухай шинэ хуулийн төслөө цуцлахыг шаардаж байгаа аж. Өнгөрсөн өдрүүдэд Уттар Прадеш мужийн Музаффарнагар хот руу тариаланчдыг тээвэрлэсэн трактор, автобуснуудын цуваа тасраагүй аж.

Энэтхэгийн засгийн газар шинэ хуулийн төсөл нь тариаланчдад ургацаа чөлөөтэй борлуулахад нь тусална хэмээн онцолж байгаа бол тариаланчид уг хуулийн төсөл нь том компаниудын эрх ашигт нийцэж, тариаланчдыг хохирооно гэж үзэж байгаа аж. Эсэргүүцлийн жагсаал цуглаантай холбоотойгоор Музаффарнагар хотод хэдэн мянган цагдаагийн албан хаагчид хамгаалалтанд гарчээ.

Жагсаалыг зохион байгуулагчид эсэргүүцлийн хөдөлгөөнөө эрчимжүүлэхээ мэдэгдэж, Нарендра Модигийн засгийн газар газар тариалан эрхлэгчдээ дэмждэггүй гэдгийг харуулж, Уттар Прадеш мужийн бүх хотод жагсаал цуглаанаа зохион байгуулна гэжээ.

Түүнчлэн энэ сарын 27-нд бүх улс даяараа уг хуулийн төслийг эсэргүүцэж ажил хаялт зарлахыг уриалжээ.

Газар тариалангийн тухай шинэ хуулийн төслийг эсэргүүцсэн хөдөлгөөн өнгөрсөн жилийн 11-р сараас хойш явагдаж байгаа ба тариаланчид уг хуулийн төслийг цуцлах хүртэл жагсаал цуглаанаа үргэлжлүүлэхээ амлажээ.

Ирэх онд Уттар Прадеш мужид сонгууль явагдах ба жагсагчид Ерөнхий сайд Нарендра Модид уг хуулийн төслөө цуцлахгүй бол нам нь ирэх жил тус мужид ялалт байгуулж чадахгүй гэсэн анхааруулга өгөөд байна.

https://www.bbc.com/news/world-asia

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.