Тоосонцорыг шүүх фильтерийг туршиж эхэллээ

Twitter Print
2014 оны 09-р сар 19-нд 16:36 цагт
Мэдээний зураг,

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо Японы АКО компанитай хамтран үнс барих циклон, тоосонцорыг шүүх фильтер бүхий нэмэлт тоноглолыг нийслэлийн 68 дугаар дунд сургуулийн халаалтын зууханд суурилуулан, туршиж байна. Мөн Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнтэй хамтран төрөл бүрийн зууханд тохирох үнс барих циклоныг зохион бүтээх, өөрийн оронд үйлдвэрлэх, нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аж.

Улаанбаатар хотод ажиллаж байгаа уурын зуухуудын утааны трактад хуурай үнс баригч төхөрөмж(циклон)-ыг суурилуулснаар  ялгарах  тоос, тоосонцорыг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой. Харин нойтон үнс баригчаар тоноглосноор дэгдэмхий тоос тоосонцорыг мөн хэмжээний хувиар, хүхэрт исэл (SO2)-ийг 80 хүртэл хувиар бууруулах бололцоотой гэж мэргэжлийн байгууллагууд үзжээ.

Дашрамд дурдахад халаалтын зуухны бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн бөгөөд бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд нь орлогын албан татвараас чөлөөлөгдөх боломжтой юм. Мөн халаалтын зуух ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд мэргэжлийн байгууллагуудаас зөвлөмж зөвлөгөө авах эрх нь бүрэн нээлттэй юм байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.