Гандболын баг тамирчдыг танилцуулъя

Twitter Print
2014 оны 09-р сар 19-нд 15:23 цагт
Мэдээний зураг,

“Азийн олимп” хэмээгддэг Ази тивийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчон хотноо энэ сарын 19-өөс ирэх аравдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ. Наадмын нээлт өнөөдөр орой Улаанбаатарын цагаар 19.00 цагт эхэлнэ.

Энэ удаагийн наадамд Ази тивийн 45 орны 13 мянган тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө хурд, хүчээ сорих юм. Мөн Азийн Паралимпийн II дахь удаагийн “Инчон-2014” наадам ирэх аравдугаар сарын 18-24-ний хооронд болно.

Эрэгтэй: Д.Бадрал, П.Юмчиндорж, Д.Эрдэнэ-Очир, Б.Мөнхбилэг, Д.Цогтбаяр, С.Нямдорж, Г.Цэнгүүнбаяр, Б.Баатарсүрэн, Б.Бэлгүтэй, Х.Нарангэрэл, Л.Загдсүрэн, Н.Ганчөдөр, Б.Бадамсэд, Б.Дарханбаатар

Эрэгтэй 14 баг өрсөлдөж байгаагаа Монгол Улсын баг Бахрай, Саудын Арабтай "А" хэсэгт багтжээ.

Монголын баг маргааш Бахрайн, нөгөөдөр Саудын Арабтай тоглох юм. Гандболын тэмцээн Инчон хотын "Seonhak", Суван хотын Сувон спортын ордонд болно. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.