Солонгосын боксыг дэмжих сан Монголын боксын холбоотой хамтран ажиллахаар боллоо

Twitter Print
2020 оны 04-р сар 11-нд 13:57 цагт
Мэдээний зураг,

Солонгосын Боксыг Дэмжих Сан (СБДС) болон Монголын Боксын Холбооны (МБХ) хооронд Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Солонгосын Боксыг Дэмжих Сан нь "10-ны өдөр Сөүл хотын COEX төвд Монголын Боксын холбоотой Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа" хэмээн мэдэгдлээ. Энэхүү арга хэмжээнд СБДС-ийн Ерөнхийлөгч Ким Жү Ёнг, МБХ-ны Ерөнхийлөгч Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, Дэд Ерөнхийлөгч Энхбатын Бадар-Ууган, Солонгосын Биеийн Тамирын Удирдлагын Холбооны дэд Ерөнхийлөгч Канг Ху Соек нар оролцов.

СБДС-аас "Манай 2 байгууллага цаашид байнгын холбоотой хамтын ажиллагааг өрнүүлж, боксын спортыг хөгжүүлэх олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх ажилд хамтран ажиллахаар боллоо" гэсэн юм.

СБДС нь МБХ-ны Ерөнхийлөгч Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн тухай "2012-2014 он хүртэл Монгол Улсын Батлах хамгаалахын сайдын албыг гүйцэтгэж байсан ба боксын спортыг хөгжүүлж Монгол улсын бүх нийтийн биеийн тамир болгон хөгжүүлэх үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй хүн" гэж танилцуулав. Мөн Дэд Ерөнхийлөгч Энхбатын Бадар-Ууганы тухай "2008 оны Бээжингийн олимпийн Боксын төрөлд Алтан медаль хүртэж, Монгол Улсын анхны Олимпийн алтан медалийг авчирсан хүн" хэмээн танилцуулсан юм.

СБДС-гийн Ерөнхийлөгч Ким Жү Ёнг нь "Ковид19-тэй холбоотойгоор төлөвлөгдсөн байсан ёслолын арга хэмжээг хийж чадаагүй ч дотно яриа, хэлэлцээрийн үр дүнд боксын спортын хөгжил, дэвшилд хамтдаа зүтгэх чин сэтгэлтэй байгаагаа харилцан ойлголцсон" гээд "Бид энэхүү хамтын ажиллагаагаараа боксын мөрөөдлийн модыг тарихад бүхий л хүчээ дайчилж ажиллацгаах болно. Мөн энэхүү хамтын ажиллагаагаар боксын спортыг БНСУ-ын ард түмний хайртай спорт болохын төлөө хичээх болно" хэмээн ярилцлага өгөв.

Үүний зэрэгцээ хоёр байгууллага нь ковид19 намжих үеэр, энэ оны хоёрдугаар хагаст Солонгос-Монголын боксын хамтарсан арга хэмжээг хамтын ажиллагааны анхны ажил болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Mydaily news

Ц.Өнөрзаяа, БНСУ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.