Октоберфест эхэллээ

Twitter Print
2021 оны 09-р сар 16-нд 14:29 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрөөс Германы “пиавчдын баяр” эхлэж байна. Энэхүү баярын энэ жилийн арга хэмжээ 9-р сарын 16-нд баярын парадаар эхэлж, 10-р сарын 3-нд ёслолын буудлагаар өндөрлөх юм. Октоберфест гэх уг баярыг амьдралын жинхэнэ баяр баясгалан гэж Германчууд үздэг гэж байгаа. Өнгө алагласан урт жагсаал, үлээвэр найрал хөгжим, дуу хуур, гол горхи мэт урсах шар айраг, Германы алдартай нөгөө хиам, зайдас зэрэг бол Октоберфестийн өнгө төрх. Энэ өнгө төрхийг олж харахын тулд жил бүр Мюнхенд зургаан сая хүн ирдэг байна. Гэтэл Мюнхен хотын хүн ам ердөө 1,5 сая.

Харин шар айрагны баярын үеэр тэд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн түмэн олон зочдод зориулж номин ногоон Тереза нугад (Theresienwiese) шар айраг зооглох олон арван асар босгодог. Тэдгээр асруудын хамгийн том нь гэхэд арван мянган хүн багтаах хэмжээтэй асар их сав байдаг аж! 

Өнөөдөр дэлхий дахин мэдэх болсон шар айрагны уг баяр 200 жилийн өмнөөс эхтэй бөгөөд Бавар нутгийн хаан Людвиг I болон Тереза гүнжийн суу алдрыг магтан дуулж хотын иргэд морь уралдуулж, шар айраг сөгнөсөн өргөн найр наадам хийж байсан түүхтэй. Ард олонд уг найр наадам хачин сайхан санагдсан учир тэр цаг үеэс эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх болжээ. Гэхдээ морь уралдуулдагаа орхисон гэнэ.

Германы Бавар нутгийнхан, тэр дундаа Мюнхен хотынхан ингэж шар айрагаар халгиж цалгидаг болсон шалтгаан нь тус хот ундны цэвэр усаар гачигдаж байсан учир иргэд булчин задрах тахалд нэрвэгдэхээс болгоомжилж өөрсдийн нэрсэн шар айраг уудаг болсон гэж үздэг байна. 

Жил бүр Германы Мюнхен хотод 9-р сарын сүүлээс элхэн 10-р сарын эхний ням гараг хүртэл 16-18 хоногийн турш үргэлжилдэг хамгийн том шар айрагны баяр Октоберфестэд дэлхийн өнцөг булан бүрээс 6 сая гаруй хүн зорин ирж оролцдог юм.

1810 оноос хойш зохион байгуулагдсаар ирсэн Германы соёлын маш чухал хэсэг Октоберфестийг өдгөө Дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрсдийн соёлын хэв шинжийг шингээн тэмдэглэдэг болжээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.