Техаст жирэмсний 6 долоо хоногоос хойш үр хөндөлт хийхийг хоригложээ

Twitter Print
2021 оны 09-р сар 04-нд 12:08 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Техас мужийн эрх баригчид жирэмсний 6 долоо хоногоос хойш үр хөндөлт хийхийг хориглосон хууль баталсан нь эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчиж буй асуудал хэмээн, Дээд шүүхээс уг хуулийн төсөлд хориг тавихаас татгалзсан явдлыг буруушааж буйгаа илэрхийлжээ. 

Тэрээр Цагаан ордны хуульчдад Техас мужийн эмэгтэйчүүдийг хуулийн хүрээнд , эрүүл мэндийн хувьд аюулгүй үр хөндөлт хийлгэх боломжоор хангах алхмуудыг боловсруулахыг үүрэг болгоод байна. 

АНУ-ын хамгийн том газар нутагтай, хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Техаст энэ сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн хуулийн дагуу эмэгтэйчүүдэд жирэмсний 6 долоо хоногоос хойш үр хөндөлт хийлгэхийг хориглож байгаа ба уг хууль нь бэлгийн хүчирхийлэл, цус ойртолтын улмаас жирэмсэн болсон эмэгтэйчүүдэд ч адилхан үйлчлэх аж.

Жирэмсний 6 долоо хоногоос хойш зөвхөн эрүүл мэндийн шалтгаанаар буюу заавал мэргэжлийн эмч нарын дүгнэлт, зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн үр хөндөлт хийлгэж болох аж. 

Түүнээс гадна дээрх хуулийн дагуу дурын иргэн жирэмсний 6 долоо хоногоос хойш үр хөврөлийг авах ажиллагаа буюу үр хөндөлт хийсэн эмч, эмнэлгийн ажилчдыг шүүхэд өгч болох аж. 

Эмэгтэйчүүдийн Planned Parenthood сүлжээ эмнэлэг болон хүний эрхийн байгууллагууд уг хуулийн төсөл нь үндсэн хуультай харшиж байна хэмээн цуцлуулахын тулд Дээд шүүхэд хандсан ч Дээд шүүхийн 9 шүүгчийн 5 нь уг хуулийн төслийг дэмжжээ. 

АНУ-ын хуулийн дагуу эмэгтэйчүүд ураг гадна орчинд амьдрах чадвартай болохоос өмнө буюу жирэмсний 22-24 долоо хоногийн дотор үр хөндөлт хийлгэх эрхтэй аж.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.