
Хөхний сүүгээ сайжруулах 8 арга
Зөв хөхүүлэх. Хүүхэд хөхөө амалж хөхснөөр хөхөнд сүү ордог. Тиймээс хөхүүлэх тоогоо нэмж, мөн зөв амлуулж сургах хэрэгтэй. Хүүхэд хөхөө амандаа гүн оруулж сайн сорж хөхөж байна уу гэдгийг нь ажаарай. Мөн хүүхэд хүссэн үед нь хөхүүлээд үзээрэй.
Хангалттай сайн унтаж амрах. Хүүхдээ унтах үед дагаж унтаад л байх хэрэгтэй.
Буцалсан ус 8 аягыг өдрийн турш хувааж уух. Хөхний сүүний найрлагын 88 хувь ус байдаг тул усыг сайн уугаарай
Эхийн сэтгэл санаа маш чухал. Яанаа сүү маань багасаад байна гээд бодоод байвал багасаад л байна.
Ядрахгүйг хичээх. Эхний саруудад турах гэж огцом дасгал хөдөлгөөн хийхгүй байх. Мэдээж энэ их гэдэс харвингаас салмаар л байгаа. Гэхдээ хүүхэд хөхөндөө цадахгүй байх шиг хэцүү юм байхгүй шүү.
Өдөр бүр 1 ш мультивитамин прегнанси ууж байгаарай. Таны биед дутагдсан амин дэм, эрдэс бодисыг нөхөж өгснөөр хөхний сүүний гарцыг сайжруулна.
Далайн байцаа, үхэр хонины чанасан гүзээ мөн шар будаатай цай сайн сүү оруулдаг шүү.
Гүзээний салат хийж идээрэй.
Мөн сүү оруулдаг цайнууд байдаг. Бүр болохгүй бол авч хэрэглэж үзээрэй.
Хөхний сүү бага бол угжинд оруулах гэж битгий яараарай. Эхийн сүү юугаар ч орлуулашгүй билээ. Яагаад гэж үү?
Хөхний сүүний давуу тал:
– Харшлаас хамгаална
-Халдвараас хамгаална
-Гэдэс гүйцэд хөгжихөд нөлөөлнө
-Зунгаг гадагшлахыг түргэтгэж шарлалтаас сэргийлнэ
– Халдварын хүндрэлийг бууруулна
– Нүдний эмгэгээс сэргийлнэ
Тууштай сайн хүүхдээ цаг бүр хөхүүлээд байгаарай.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.