
АРХИ бол идээний дээж биш. Бүх амьд оршихуйг устгадаг онцлогтой, ариутгалын химийн бодис. C2H5OH этанол дээр ус нэмж шингэлээд водка. Түүнийг ууж болно, машинд шатахуун болгож болно, боловсруулан лак цавуу хийж болно.
Архины өндөр чанар гэдэг нь 1, 2%-ийн агуулга дахь өөр төрлийн бодисыг шүүж багасгасныг л хэлнэ, тэрнээс угаасаа амьдралын эсрэг бодисыг яаж ч шүүгээд яаж сайжирахав дээ. Этанол нь чихэр идсэн нянгын ялгадас. Биоферментацийн процесс.
Шимийн архины тараг, виноны үзэм, пивоны исгэх үзэгдэл бүгд л ижил. Байгалаараа спиртийн агуулга 10 гаруй хувиас нэмэгдэх боломжгүй, түүнийг химийн нэрлэгээр өсгөж хорыг арвижуулж спирт, виски, конъяк г.м өндөр градусын ундаа хийнэ. Хогийн ундаа.
Архи бол хүнс биш. Хар тамхины төрөл, drug-ийн жагсаалтанд байдаг юм. Тийм болохоор олон улсад согтууруулах ундааг хүнсний лангуун дээр тавьдаггүй, тусдаа дэлгүүр байдаг. Балчир хүүхдүүд багаасаа л архи чинь талханы хажууд байдаг хүнс юм байна гэсэн буруу төсөөлөлтэй болгохгүйн тулд.
Ууж цэнгэн хөгжилдөж болно, гэхдээ худал хуурмагаар идээний дээж энэ тэр гэж баясах дэмий, бас хүнс биш хор гэдгийг хүүхэд залуучуудад ойлгуулах нь дээр. Бодитой л байя.
Хүнсний инженер Д.Золжаргал
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.