Ч.Ганхуяг: Дарханы замыг Тамын зам болгохыг дэмжих боломжгүй

Twitter Print
2020 оны 03-р сар 24-нд 14:34 цагт
Мэдээний зураг,

Дарханы замыг Тамын зам болгохыг дэмжих боломжгүй. Бидний мөнгийг хэдэн дарга нар луйвардахыг дахиад ангайгаад хараад суух боломжгүй.

Нэг бүсгүй "Гүүгл"-дэж байгаад замаа тавиач, ийм улс гэж юу байдаг юм гэнэ. "Гүүгл" их юмыг орлоно. Гэхдээ өндөр мэргэжлийн инженер, доктор, профессорыг орлодог болсон гэдгийг эндээс, өнөөдөр л дууллаа.

Тэр 100 инженерийг оруулж ирэх шаардлагатай бол оруулж ирүүлж байгаад замаа чанартай тавиулаад авах ёстой, энэ зун. Хүний амь эрсдэх, хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирохыг зогсоох ёстой. Иргэд нь ч тэр, төр, нийгэм нь ч тэр нийтээрээ хохирч байгааг үтэр түргэн зогсооё! Намар энэ шинэ замаараа бид шинэ ургацаа тээвэрлэх ёстой.

Ер нь орчин цагт хятад, европ, америк, монгол гэж ялгаварлахаа болиод хүнийг мэргэжлээр, хийж, бүтээдгээр, сэтгэл, ухаанаар нь ялгаж, салгаж сурья, бүгдээрээ. Хүүхдүүддээ түүнийг ойлгуулж, төлөвшүүлж, хүмүүжүүлэх нь цаашдаа өлзийтэй. Хятадууд коронавирусээ дарж аваад, эмч, докторуудаа Итали, европын бусад улсууд руу эм, тариа, тусламжийн хамтаар илгээж байгааг харж байгаа биз.

Нөгөө талдаа, манайхан бид арай болоогүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой, яг одоохондоо. Гэнэн, хөөрүү байхаа больж, даруухан байж сурья. Цээжээ дэлдэж бид амжина. Энд шуугиж, шаагиснаар төрийн бодлого явснаар бид төмөр замгүй болсноо эргээд саная, сургамжаа гаргаж авья. Нэг алдаагаа бид хэд давтах гэсэн юм бэ?

Тэднийг авчраад, сайтар тусгаарлаж, ариутгаад, явцууралгүй ажилд нь оруулья. Энэ хөл хөдөлгөөн хорьсон байгаа, эдийн засаг, бизнес зогсоод байгаа цаг үеийг харин ч зөв ашиглаад авъя. Цаана нь олон арван манай компани, олон арван мянган залуус ажил эхлүүлэхийг хүлээж байгаа. Монголын зун богинохон - улстөржих нь улстөржиг. Тэднийг хая. Бүү хэт автаарай, манайхан. Бидэнд ямарч өгөөжгүй. Бүр хортой ч байх.

Энэ сонгуулийн дараа бидний амьдрал үргэлжлэх ёстой. Монголын хөгжил зогсох ёсгүй. Ажил хий гэж та бүгдийг сонгосон - Фэйсбүүкт таалагд гээгүй байх. Дүнгээ тавиулах дөхлөө - ажлаа хий. Эргэж, буцаад байх хэрэггүй - энд шаагилдсанаар, лайк цуглуулснаар биш, хийсэн, бүтээсэн, чадаагүйгээр чинь ард түмэн дүн тавина, сайд нараа!

Ч.Ганхуяг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.