Шинэ Зеландад хутгатай этгээд дэлгүүрт халдлага үйлдэв

Twitter Print
2021 оны 09-р сар 04-нд 10:06 цагт
Мэдээний зураг,

Шинэ Зеландын цагдаа нар өнгөрсөн баасан гарагт супермаркетад 6 хүнийг шархдуулсан этгээдийг буудан хөнөөжээ. 

Тухайн этгээд нь Шинэ Зеландад 10 жил амьдарсан Шри Ланка гаралтай иргэн байсан ба цагдаа нар түүнийг Исламын улс алан хядах байгууллагатй холбоотой хэмээн сэжиглэн тогтмол хянаж байсан хэмээн Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн мэдэгджээ. 

Тэрээр, "Тухайн этгээд нь Исламын улс алан хядах бүлэглэлийн үзэл санааг дэмжигч байсан нь гарцаагүй." хэмээн онцолжээ. 

Жасинда Ардерны мэдэгдсэнээр халдлага үйлдсэн этгээдийг Шинэ Зеландын хууль сахиулах албаныхан сүүлийн 5 жилийн турш ажиглаж байсан ба Окленд хотын супермаркетад халдлага үйлдэж эхэлснээс нь хойш 60 секундын дотор цагдаа нар түүнийг буудан хөнөөжээ. 

Тухайн этгээд худалдан авалт хийхээр  супермаркет руу орлоо хэмээн цагдаа нар бодсон ч тэрээр лангуун дээр  байсан хутгыг авч, тус супермаркетад  байсан хүмүүс рүү дайрч эхэлжээ. 

New Zealand Herald сонинд бичсэнээр тэрээр халдлага үйлдэж байхдаа, "Аллах акбар" хэмээн орилж байсан аж. 

Албаны хүмүүсийн мэдээлснээр  халдлага үйлдсэн этгээд нь ганцаараа байсан ба түүнд ямар нэг хамтрагч, туслагч байгаагүй аж. 

Түүнчлэн цагдаа нар түүнийг ажиглаж байсны ачаар халдлагыг түргэн хугацаанд зогсоож чадсан гэдгийг онцолжээ. 

Шинэ Зеландын эрх баригчид 2019 оны 3-р сарын 15-нд буутай этгээд 51 хүний аминд хүрсэн явдлаас хойш алан хядах үйл ажиллагаатай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ чангатгасан билээ.
Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.