2014 оны 09-р сар 19-нд 09:34 цагт

"Цензургүй Яриа" нэвтрүүлэгт Ажаа гэгээнтэн оролцжээ

Өнөө цагийн бурханы шашны оройн дээд эрдэмтэн мэргэдийн нэг болох Ажиа Ринбүүчий Гэгээнтэн "Цензургүй яриа" нэвтрүүлгийн зочноор уригдан оролцжээ. Хэдхэн хоногийн өмнө Ажаа гэгээнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч Монгол Улсын ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт хийсэнд талархаж "Алтан гадас" одонгоор энгэрийг нь мялаасан билээ. 

Ажаа гэгээн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд зориулан Хүүхдийн цусны эмгэг-хавдарын оношилгоо, эмчилгээ, хавдрын мэс заслын хэсэг, 25 ортой нярайн эрчимт эмчилгээний, 50 ортой цусны эмгэг-хавдар судлалын тасаг, сургалтын болон эмч мэргэжилтнүүд байрлах өрөө, тасгуудын онцлогт тохирсон тоног төхөөрөмж суурилуулсан хоёр барилга бүхий эмнэлэг ашиглалтад оруулсан юм. Гурван сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг Ажаа гэгээний шавь нар хэдэн жилийн хугацаанд хандиваар босгожээ. Ингээд сонирхолтой ярилцлагыг бүрэн эхээр хүргэж байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.