Шри Ланкад хувийн унаанд шатахуун борлуулахыг зогсоолоо

Twitter Print
2022 оны 06-р сар 29-нд 11:46 цагт
Мэдээний зураг,

Эдийн засгийн уналтанд ороод буй Шри Ланка улсад иргэдийн тээврийн хувийн хэрэгслүүдэд шатахуун борлуулахаа зогсоожээ. 

Ирэх хоёр долоо хоногт зөвхөн автобус, галт тэрэг, эмнэлгийн машин, хүнс түгээлтийн машинуудад л шатахуун борлуулах шийдвэр гарчээ. 

Хотын сургуулиуд үүд хаалгаа барьж, иргэдийг гэрээсээ ажиллахыг үүрэг болгожээ. 

Шри Ланза улс 1970-аад оны газрын тосны хямралаас хойш энгийн иргэдийн хувийн унаанд шатахуун борлуулахаа зогсоох шийдвэр гаргасан анхны улс болоод байгаа ба уг шийдвэр нь тус улсад шатахууны үнэ огцом өссөн, гадаад валютын нөөц хязгаарлагдмал байгааг харуулж байна хэмээн  мэргэжилтнүүд онцолж байна. 

Сүүлийн хэдэн саруудад Шри Ланка даяар иргэд шатахуун авахын тулд шатахуун түгээх станцуудын гадаа хонон өнжин зогсох болсон билээ. 

Шри Ланкад иргэдийн дийлэнх нь хувийн унаагаараа амь зоогоодог ба засгийн газраас шатахууны хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор иргэд цаашид хэрхэн амьдрахаа мэдэхгүй болоод байна. 

Коронавирусын цар тахал, эрчим хүчний үнийн өсөлт, эрх баригчдын популист шийдвэрүүдээс болж тус улсын гадаад валютын нөөц хоосорч, шатахуун,  эм тариа, нэн шаардлагатай хүнсээ  импортлох боломжгүй болжээ. 

Шатахуун, хүнс, эм тарианы хомстлоос болж амьжиргааны өртөг огцом нэмэгдсэн байна. 

Шри Ланка улс түүхэндээ хэзээ ч эдийн засгийн ийм ноцтой  хямралд өртөж байгаагүй гэдгийг Шри Ланкийн эрх баригчид онцолж байна. 

Түүнчлэн Шри Ланкийн төрийн дээд албан тушаалтнууд ОХУ болон Катар зэрэг улсаас хямд үнээр шатахуун авах тухай ярилцаж байгаа гэжээ. 

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Шри Ланкийн эрх баригчид улс нь 9000 тонн дизель түлш, 6000 тонн бензины нөөцтэй үлдсэн гэдгээ мэдэгдсэн ба  хязгаарлалт тогтоохгүй тохиолдолд уг нөөц нь 7 хүрэхгүй хоногт дуусна гэдгийг онцолсон аж. 

Өнгөрсөн долоо хоногт ОУВС-ийн мэргэжилтнүүд Шри Ланкад 3 тэрбум ам. долларын тусламж үзүүлэх эсэх талаар хэлэлцэхээр тус улсад хүрэлцэн иржээ. 

Түүнээс гадна Шри Ланкийн эрх баригчид Энэтхэг болон Хятадаас тусламж хүссэн ба Ерөнхий сайд Ранил Викременсингхэгийн хэлснээр ирэх 6 сард шатахуун, хүнс, бордоо зэрэг нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ импортлоход Шри Ланкад багадаа 5 тэрбум ам. доллар шаардлагатай аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.