Бяцхан хүүг тарчлаан алсан эмэгтэйг цаазалжээ

Twitter Print
2014 оны 09-р сар 19-нд 08:46 цагт
Мэдээний зураг,

2004 онд найз бүсгүйнхээ есөн настай хүүг тарчлааж алсан эмэгтэйг Америкийн Техас муж улсад лхагва гарагт цаазаар авсан тухай Рейтерс агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, Техас мужид цаазын ялыг эргэн сэргээснээс хойш 38 настай Лиза Анна Коулман энэ жил цаазаар авах ял оноосон зургаа дахь эмэгтэй болсон байна. 2004 онд цагдаагийнхан чихийг нь эрэмдэглэсэн, бугуй, шагайнд нь олсны мөр гарч хавдсан байдалтай нас барсан хүүхдийн цогцсыг Коулманы гэрээс олсон гэж хавтаст хэрэгт тэмдэглэжээ. Задлан шинжилгээгээр уг хүүхэд Коулманы найз бүсгүй Марселл Уильямсын хүү Davontae Williams болох нь тогтоогдсон байна. Шинжээчдийн хэлснээр, хүү хоол тэжээлийн дутагдал болон уушгины үрэвслээр нас барсан бөгөөд нас барах үедээ ердөө 15 орчим кг жинтэй байжээ.

Шүүхийн шийдвэрээр, 2006 онд Коулманд цаазаар авах ял оноосон байна. Харин хүүгийн ээжид насаар нь хорих ял оноожээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.