Азийн наадмын хөлбөмбөгийн тэмцээнд Иран дөрвөн удаа түрүүлжээ

Twitter Print
2014 оны 09-р сар 19-нд 08:47 цагт
Мэдээний зураг,

“Инчон 2014” Азийн наадмын хөлбөмбөгийн тэмцээн үргэлжил байна. Нийт 29 баг өрсөлдөж байгаагаас БНСУ, Палестин, Ирак, Индонези хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авлаа. Өчигдөр Ирак-Японы шигшээ багуудын тоглолт болж 2007 оны Азийн аварга Ирак өрсөлдөгчөө 3:1-ээр хожсон аж. Энэ удаагийн тивийн наадамд Саудын Араб, Малайз, Лаос, Бангладеш, Хонгконг, Узбекистан, Афганистан, БНСУ, Палестин, Тажикистан, Сингапур, Оман, Ирак, Кувейт, Непаль, Япон, Индонези, Тайланд, Мальдив, Зүүн Тимор, БНАСАУ, Пакистан, БНХАУ, АНЭУ, Иордан, Энэтхэг, Вьетнам, Киргызстан, Ираны шигшээ багуу оролцож байгаа.

1951 оноос хойш зохиогдож буй Азийн наадмын хөлбөмбөгийн тэмцээнд Иран 1974, 1990, 1998, 2002 онд дөрвөн удаа, БНСУ-ын шигшээ 1970, 1978, 1986 онд гурван удаа, Энэтхэг 1951, 1962 онд, Мьянмар 1966, 1970 онд, Тайвань 1954, 1958 онд тус бүр хоёр удаа түрүүлж байжээ. Харин Япон 2010 онд, Ирак 1982 онд, БНАСАУ 1978 онд, Катар 2006 онд, Узбекистан 1994 онд тус бүр нэг удаа Азийн наадмын хөлбөмбөгийн тэмцээний алтан медаль хүртжээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.