Харумафүжи башёг орхиж Монголын гурван бөх тэргүүлж эхэллээ

Twitter Print
2014 оны 09-р сар 18-нд 17:53 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн аки башёгийн тав өдрийн барилдаан боллоо. Таван өдрийн дараах байдлаар ёкозүна Хакухо, Какүрюү, маэгашира Ичиножёо гэсэн Монголын гурван бөх нэг ч уналгүй тэргүүлж байна. Харин дөрвөн даваатай байсан Кёкүтэнхо өнөөдөр Тоёохэбикид өвдөг шорооджээ. Манай бусад бөхчүүдийн хувьд Тэрүнофүжи 1-4, Кёкшүхо 3-2, Токитэнкү 2-3, Тамаваши 2-3 гэсэн амжилттай явж байна.

Мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга Харумафүжи өчигдөр Ёшиказэтэй барилдах явцдаа нүдэндээ хүнд гэмтэл авч тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Түүний эмчийн хэлж байгаагаар Харумафүжигийн баруун нүд нь хавдаж, цус хурсан учир хэсэг хугацаанд бэлтгэл хийхгүй гэсэн юм. Харин түүний багш Исэгахама ояката “Харумафүжи барилдах нь бүү хэл бэлтгэл хийх боломжгүй болсон. Өчигдөр шөнөжин нүднээс цус гарч унтаж чадаагүй” гэж сэтгүүлч нар хэлжээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.