Гэрийн даалгавраа хийсэнгүй гэх шалтгаанаар хүүгийнхээ амийг бүрэлгэжээ

Twitter Print
2020 оны 02-р сар 16-нд 14:18 цагт
Мэдээний зураг,

Гэрийн даалгавраа хийгээгүй гэсэн шалтгаанаар хүүгийнхээ амь насыг хохироосон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Баянгол дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт 10 настай хүүхдээ аав нь гэрийн даалгавраа хийсэнгүй хэмээн амь насыг нь хохироосон хэрэг өчигдөр /2020.02.15/ гарчээ.

Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдлагын газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөнөөс тодруулахад “Аав нь хүүгийнхээ амь насыг хохироосон хэргийг шалгаж байна. Хэргийн дуудлага өчигдөр өглөө 09:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн. Талийгаач хүүг гэрийн даалгавраа хийсэнгүй гэх шалтгаанаар толгой руу нь нэг удаа цохисон гэж аав нь мэдүүлээд байна” гэжээ. Цагдаагийн алба хаагчид одоогоор дээрх хэргийг шалгаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (180.235.184.5) 2020-02-17 13:44
      • 0
      • 0

      Эцэг эхчүүд өөрсдөө зөв төлөвшиж чадаагүйн гай. Уураа барих, тайван тэвчээртэй байх, хүүхдээ хайрлах ухаан байхгүй тэнэг малууд. Өөрсдөө төлөвшөөгүй байж хүүхэд хүмүүжүүлнэ гэж юу байдаг юм бэ. Өөрийгөө эхлээд зөв хүмүүжүүл. Зурагтаар том хүмүүст зориулсан зөв төлөвшүүлэх хичээл монгол хүн бүрт заах хэрэгтэй. Ингэж байж Монголчууд зөв төлөвшинэ.

      Хариулах

    • Аригун

      (66.181.186.98) 2020-02-17 09:56
      • 0
      • 0

      Энэ нэг мал тогтолцоогоо болиочээ, өмнө нь даалгавар гэж шахаад байдаггүй, ээж аав оролцооп байдаггүй, аншид үзсэн юмаа д бага зэрэш нүдлэхээр даалгавар өгдөг байсан ш дээ шийт юмаа

      Хариулах

    • Болороо

      (66.181.179.131) 2020-02-16 21:33
      • 0
      • 0

      Ямар ч үед хүүхдэд хэн ч байсан гар хүрч болохгүй шүү дээ. Хүүхдийг наслах ч эрх бидэнд байхгүй.сайн ойлгуул

      Хариулах

    • Зочин

      (202.9.46.231) 2020-02-16 20:48
      • 0
      • 0

      Хөөрхий амьтан, санаандгүй л цохичихсон байлгүй дээ... Ялихгүй юм ямааны гарзтай гэж.... Яасан их шаналж байгаа бол....

      Хариулах

    • Зочин

      (66.181.186.215) 2020-02-16 17:19
      • 0
      • 0

      Телевизээр хичээлээ хийж байхад нэмээд багш нь даалгавар өгөөд байхын.

      Хариулах