Коктейль хийх урлаг

Twitter Print
2019 оны 08-р сар 21-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Үндсэн хэсэг: Энэ нь аль ч коктейлний хамгийн чухал хэсэг нь 50% буюу түүнээс дээш эзэлхүүнийг эзэлдэг. Зарим үед 75%-г эзлэх нь ч бий. Коктейлний төрлийг тодорхойлогч архины төрөл байх ёстой. 

Жишээ нь: Мартинид ордог Жин, Манхаттэнд ордог Виски, Дайкирид ордог Ромын эзлэх хувь гэсэн үг. Зарим тохиолдолд 2 хуваагдах буюу ихэнх хувьд нь 2 төрлийн архи ч орж болно.

Цааш нь орцоо бүр олон төрөл болгох ч боломжтой гэвч энэ нь өөртөө эрсдэл дагуулах нь байдаг. 

Жишээ нь: Түлэнхий виски Бурбон амт нь өөр ч үндсэн чанар нь өөр бүтээгдэхүүнээр орлуулах боломж болдог. Жин ба  (White Cuban) бие биенээ орлох боломжтой. Коктейлнуудад Брэнди ба Ром, ром болон виски, Жин ба текила, Архи цагаан ром 2 холилдон орох нь их байдаг.

Нэмэлт хэсэг: Нэмэлтүүд нь үндсэн виски ликёртойгоо нийлээд амт үнэр сайн оруулж өгдөг. Жинтэй коктейл, вискитэй коктейл нь үндсэн орцоороо амт нь мэдэгддэг байх ёстой. Нэмэлтүүд нь коктейлд үл ялиг мэдэгдэх амтыг оруулдаг бөгөөд Жин болон Вискиг бага зэрэг юмтай хольсныг мэдрүүлдэг.

Нэмэлтүүдийг дотор нь 3 ангилдаг.  

1. Амт оруулагч:  Вино байдаг бөгөөд Итали, Францын вермут (Дюбонне), (Бирр) болон илүү хүчтэй амт оруулагчид багтана. Жимсний сок: Апельсин, Лимон, Лайм  г.м амт оруулагч байдаг. 

2. Зөөлрүүлэгч нэмэлтүүд: Сахар, цөцгий, өндөг ба  сахартай, сахаргүй г.м . Хэмжээнд нь тохируулж хэрэглэх нь зүйтэй. 

3. Хатуу нэмэлтүүд: 1 порцонд 10-15 дусал хэрэглээрэй. Цөцгий өндөг хэрэглэх үедээ хоол биш коктейл хийж байгаа гэдгээ анхаараарай.

1 порцонд өндөг 1/2, 1 цайны халбага цөцгий, 1 ц/х сахар хийх ба үүнээс хэтрүүлж болохгүй шүү. 

Өнгө оруулагч нэмэлтүүд: Энэ төрөлд янз бүрийн алкохолгүй ликёрууд ордог. Энэ нь коктейлний амт чанарыг дарахгүй байх ёстой. Энэ нь дуслаар буюу dash-р хэмжигддэг.  ( 1 dash= 0.5 мл )

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.