Сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг Азийн наадамд өрсөлдөнө

Twitter Print
2014 оны 09-р сар 18-нд 14:07 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Инчон хотод Азийн XVII наадам маргааш албан ёсоор нээлтээ хийнэ. Энэ удаа манай улсаас 233 тамирчин спортын 23 төрөлд оролцохоор болсон. Сагсан бөмбөгийн төрөлд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг танилцуулж байна. Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 20-ноос ирэх сарын 3-ны хооронд болно. Эрэгтэй багийн хувьд Хонгконг, Кувейт, Мальдивын шигшээтэй “А” хэсэгт орсон бол эмэгтэйчүүд Хонгконг, Казахстан, Непаль, Катартай урьдчилсан шатанд өрсөлдөхөөр болжээ. Инчонд Азийн улсуудаас эрэгтэй 20, эмэгтэй 11 баг оролцож байна.

Монгол Улсын багийн бүрэлдэхүүн

Эрэгтэй: Б.Билгүүн, Т.Санчир, Г.Баттөр, Б.Одбаяр, Д.Дэлгэрням, О.Сэргэлэн, М.Бадрах, Ц.Азбаяр, Б.Мөнхболд, М.Отгонмөнх, О.Ууганбаяр, Ш.Сэдбазар

Эмэгтэй: Б.Хос-Эрдэнэ, О.Болортуяа, Б.Солонго, Г.Золзаяа, Д.Ганзул, Ж.Мөнхсувд, Г.Энхдэлгэр, З.Цолмон, Г.Баярцэцэг, Б.Алтанзаяа, И.Долгор нар багтжээ.

Манай эрэгтэйчүүд энэ сарын 20-нд Хонгконг, 21-нд Мальдив, 22-нд Кувейтын багтай тоглоно. Харин эмэгтэй баг ирэх мягмар гариг буюу есдүгээр сарын 23-нд Хонгконг, 24-нд Катар, 25-нд Казахстан, 27-нд Непалийн багтай тоглох оноолт гарчээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.