Г.Занданшатар: Төрийн алба догширсон, муу гүйцэтгэгч, зомби болон хорлон сүйтгэгчдээс салах цаг болсон

Twitter Print
2019 оны 12-р сар 16-нд 15:23 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын асуудлаар төрийн албан хаагчидтай өнөөдөр уулзлаа.

Тэрбээр энэ үеэр “Үндсэн Хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийн гол чиглэл бол гурван үндсэн зүйлд суурилсан гэж хэлж болно. Нэгдүгээрт, Монголын төр, төр шиг байх. Хоёрдугаарт, Монгол хүн баялагтаа эзэн болж, баялгийн үр өгөөжийг хүртэх боломжийн талаар том шинэчлэлт хийгдэх. Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжихтэй холбогдуулаад гурван үндсэн чиглэлээр 30 гаруй хуулинд өөрчлөлт орох шаардлагатай. Та бүхэнтэй уулзаж байгаа гол зорилго бол төрийн албаны шинэчлэлийн асуудал юм. Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт зөвхөн тунхаг, нийгмийн зөвшилцлийн гэрээ төдий зүйл биш. Үүнийг дагаж мөрдөж, өөрчлөлт шинэчлэлтийг ард иргэддээ хүргэх учиртай. Монголын төр, төр шиг байхын үндэс нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, чадварлаг байхад чиглэгдэнэ. Үүн дээр би хоёр зүйлийг онцолж хэлмээр байна. Уламжлалт шинэчлэл дээр тулгуурласан төрийн албаны шинэчлэлийг төрийн албаны бүх түвшинд хийх шаардлагыг Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт шаардаж байна. “Төрийн алба төрлийн алба боллоо” гэсэн шүүмжлэл олон болсон. “Улс төр авлигал, хээл хахуульд идэгдсэн” гэдэг шүүмжлэлд өртдөг болсон. Төрийн албан хаагчдыг үндсэндээ тав хувааж үзэхээр болсон байна.

Зомби, хорлон сүйтгэгчид их байх тусам улс орны ажил “нурдаг”

  1. Зомби. Амьд үхдэл буюу гавьяа ч байгуулдаггүй, гай ч тарьдаггүй хэсэг хүмүүс.

  2. Хорлон сүйтгэгчид. Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалт хариуцсан гишүүдийн хэлснээр улсад 810 сая төгрөгийн хохирол учруулсан байна. АТГ-ын соён гэгээрүүлэх газраас төрийн албан хаагчид авлигалаар хоёр их наяд төгрөгийн хохирол учруулсан байна гэж байна. Хувийн болон албан тушаалын ашиг сонирхлоор төр, нийгэм, улс орны хөгжлийг хойш нь чангаагч хэсэг хүмүүс.

  3. Муу гүйцэтгэгчид. Ажил хийдэг боловч дутуу, шаардлагагүй, сэтгэлгүй хийдэг хүмүүс.

  4. Сайн гүйцэтгэгчид. Маш бага хувийг эзэлж байна. Өгсөн үүрэг, даалгавар ажлыг сэтгэлээсээ, чанартай хийж, хэрэгжүүлдэг хүмүүс.

  5. Ялагчид. Үүнд хамрагдах хүмүүс маш бага байна.

Гүйцэтгэлийг ингэж тав хуваадаг болсон. Зомби хорлон сүйтгэгчид их байх тусам улс орон, байгууллага, ажил сүйтгэгдэж, нурдаг. Ялагч нар нь аливаа ажлыг сэтгэл гаргаж хийдэг, өөрийн санаачлагаараа төрийн албанд зүтгэдэг хүмүүс юм.

Төрийн албан хаагчид, удирдлагууд бүгд ялагчид байх нь төрийн албаны шинэчлэлийн хамгийн гол зорилго юм. Үүнийг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт шаардаж байна. Төрийн албанд хүн авахдаа танил тал, улс төрийн нам, харьяалалгүйгээр ямар нэг авлигалгүй, ёс зүйн өндөр шаардлагатай, боловсролтой, чадвартай хүн авдаг асуудлыг Төрийн албаны зөвлөл, Монгол Улсын бүх байгууллага хэрэгжүүлж чадвал улс орон хөгжинө. Төрийн алба догширсон, муу гүйцэтгэгч, зомби болон хорлон сүйтгэгчдээс салах цаг болсон” гэв.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Элбэг

      (202.126.89.146) 2019-12-16 18:12
      • 0
      • 0

      Зөв л дуугарч бна. Гэхдээ өөрийнхүү, хүний толгойгоороо уу гэдэг л бна

      Хариулах

    • Irgen

      (107.72.176.80) 2019-12-16 15:40
      • 1
      • 0

      Zov

      Хариулах