400-аас доош оноотой их сургуульд элссэн оюутанд диплом олгохгүй

Twitter Print
2014 оны 09-р сар 18-нд 12:59 цагт
Мэдээний зураг,

Энэ жил Ерөнхий боловсролын сургуулийг нийт 34 мянга гаруй сурагч төгсчээ. БШУЯ-наас 2014 онд Монголын их, дээд сургууль, коллежид элсэн суралцагсдад элсэлтийн ерөнхий шалгалтдаа 400-гаас дээш оноо авсан байх гол шалгуур тавьдаг болсон.

Сургуулиуд хэдийгээр элсэлтийн журамдаа босго оноо тавьдагч түүнийгээ мөрддөггүй, чөлөөтэй элсүүлсээр ирсэн. Энэ нь чанаргүй элсэгчдийн тоог жилээс жилд нэмэгдүүлж эргээд нийгэмд дипломтой ажилгүйчүүдийн эгнээг нэмэгдүүлэх сөрөг тал үүсгээд байгаа юм. Тиймээс чанартай мэргэжилтэн бэлтгэх нэг чухал эх сурвалж нь элсэгчдийн чанар сайн байх явдал юм.  Ийм нөхцөл байдлыг тооцож үндэсний хэмжээнд босго оноо тавьж, мөрдүүлэх  нь зүйтэй гэж  БШУЯ-наас үзжээ. 

Босго оноог жил бүр шинэчлэн тогтоож болох бөгөөд өмнөх жилийн шалгалтын  материалыг харьцуулан  судалж, онооны хэмжээг өөрчлөх замаар уян хатан зохицуулалт хийх боломжтой гэдгийг албаны хүмүүс хэлж байна. 

2013 оны тайланд тусгаснаар өнгөрсөн жилийн нийт шалгуулагчдын 85 хувь нь элсэлтийн ерөнхий шалгалтдаа 400-гаас дээш оноо авсан байна. Харин босго оноондоо хүрч чадаагүй буюу 400-гаас бага оноо авсан төгсөгчид ямар нэгэн байдлаар улсын болон хувийн их, дээд сургуульд элссэн нь тогтоогдвол диплом олгохгүй нь. Учир нь 400 оноо авсан байх гол шалгуурыг тавьж байгаа учраас оноо хүрээгүй төгсөгчид хууль бусаар их, дээд сургуульд элссэн гэсэн үг юм.

Босго оноог 2015 оны хавар дахин нэмэх аж.

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.