Насны нөсөө толботой тэмцэх 6 үр дүнтэй арга

Twitter Print
2020 оны 06-р сар 23-нд 18:35 цагт
Мэдээний зураг,

Меланоцит нь хүний арьсны үндсэн пигментацийг хариуцдаг эс юм. Меланоцит нь хамгийн бараан өнгийн арьсны пигмент бөгөөд меланиныг боловсруулдаг.

Ямар нэг шалтгааны улмаас меланоцитууд зарим газруудад илүүдэл меланин үүсгэдэг бөгөөд үүний нөлөөгөөр насжилтын янз бүрийн толбо үүсэхэд хүрдэг. Ийм байдлаар бидний нүүр, биен дээр мэнгэ, сэвх, толбо, нөсөөжилт үүсдэг байна. Гэхдээ рьсны гиперпигментаци бол асуудал биш. Үүнийг амархан шийдэх боломж бий. Бид танд насны толбыг арилгах, бүдэгрүүлэхэд тустай 6 төрлийн жорыг танилцуулах гэж байна.

Шинэхэн өргөст хэмхний нухаш

Өргөст хэмхээ үрүүл дээр үрээд нухаш маягтай болгоод толбо үүссэн хэсэг дээрээ 3 удаа давхарлаж тавиад 15 минут байлгаарай.

Нимбэгний шүүс

Нимбэгний шүүсээ 1:10 харьцаатай усаар шингэлж, уусмал бэлтгэнэ. Тэрхүү уусмалаар толботой хэсгээ өдөрт 2 удаа арчина.

Сүү, тараг

Эдгээр сүүн бүтээгдэхүүнийг нүүрэндээ түрхээд 15 минут байлгаад линден цэцэгний юмуу эсвэл нимбэгний шүүсний хандмалд хөвөн арчдасаа дүрээд цэвэрлэж авна.

Гадилтай ус

Нэг том гадил жимсний хальсыг жижиглэж хирчээд 250 мл усанд хийж буцалгаад, бүрэн хөрөхөөр нь шүүж, мөсний саванд хийж, хөлдөөгчинд хийж хөлдөөнө. Хөлдсөний дараа нүүр болон биеийнхээ аль ч хэсгийг эдгээр мөсөөр арчиж болно.

Амтат чинжүү

Амтат чинжүүг хуванцар үрүүлээр үрээд гарсан нухашыг нүүрэндээ түрхэнэ. 30 минутын дараа үүнийгээ арчиж, арилгаад тэжээлийн тосоор тослоно. Энэхүү маск нь хөгшрөлтийн толбыг арилгахаас гадна арьсыг С аминдэмээр тэтгэнэ.

Исгэгчний маск

1.5 халбага нимбэгний шүүсэнд 15-20 гр исгэгч нэмж хийнэ. Үүнийгээ толботой хэсэг дээрээ түрхэж 20 минут байлгаад бүлээн усаар зайлж угаана. Маскаа угааж цэвэрлэсний дараа нүүрээ чийгшүүлэгч тэжээлийн тосоор тослох хэрэгтэй. Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа наранд удаан байх зохимжгүй тул орой унтахаасаа өмнө уг маскнуудыг бэлтгэж түрхвэл сайн гэдгийг санаарай. Эдгээрийг түрхэж байвал насжилтаас үүдэлтэй толбо дахин гарахгүй, нарнаас хамгаалах бүтээгдэхүүн ч хэрэглэх ч шаардлагагүй болно.

Насны толбо зурган илэрцүүд

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.