Хувцсаа хэрхэн зөв хатаах вэ

Twitter Print
2020 оны 06-р сар 06-нд 16:54 цагт
Мэдээний зураг,

Автомат хатаагч машин, нар салхинд хатаахын алинд ч удаан байлгах хэрэггүй гэж зөвлөх байна. Удаан хатаах тусам хувцасны материалд муугаар нөлөөлж өнгө алдах, урагдаж сэмэрч хэврэгшихээс гадна индүүдлэг авахдаа удаан болдог. Тиймээс хатсан даруйд нь хурааж, хэрэв индүүдэж өмсөх бол багахан чийгтэйд нь индүүдэх хэрэгтэй.

Индүүдэх

Нойтон хувцсыг индүүдэх нь хувцас шарлах, өнгөө алдах зэрэг эрсдэлүүдийг авчирдаг хэдий ч та бороотой өдрүүдэд хувцсаа хурдан хатаамаар л байвал энэ хамгийн сайн арга. Тэгэхдээ индүүдэх хувцсан дээрээ зөөлөн нимгэн алчуур тавиад индүүдвэл хувцас шарлах эрсдэлээс хамгаалж чадна.

Үсний сэнс ашиглах

Үсний сэнсийг ашиглан хувцас хатаахдаа нойтон хувцсаа цэвэр, хуурай алчуур дээр тавиад үсний сэнснийхээ хамгийн халуун дээр нь тавиад хувцасруугаа үлээлгэнэ. Энэ нь халуунаар үлээж хатаана гэхээсээ илүү агаарын урсгалыг нэмэгдүүлж хатаах зорилготой байдаг байна. Сэнсээ аль болох хувцсандаа ойр барьж халуун уураар сайн үлээлгэж өгөөрэй. Хувцасны урд тал, хойд тал гээд бүх гадаргыг сайтар сэнсдээрэй. Хувцасныхаа ханцуй, зах, халаасыг хатаахын тулд дотор тал руу нь эргүүлж бас сэнсдээрэй. Нэг газраа сэнсээ хэт удаан барьж болохгүй шүү. Хувцас түлэгдэж, шарлах магадлалтай.

Цэвэрхэн, хуурай алчууртай хамт сэгсрэгчинд хийх

Угаалгын машиныхаа сэгсрэгчинд хийхдээ хэд хэдэн хуурай, цэвэрхэн, том алчууруудтай хамт хийгээд эргүүлээрэй. Тэдгээр хуурай алчуурууд хувцасны чийгийг сайтар шингээж хувцсыг хурдан хатах нөхцөлийг бүрдүүлдэг. Ялангуяа 1-2 ширхэг хувцас хатаахад энэ арга их үр дүнтэй шүү.

Цэвэр, хуурай алчууранд ороох

Аль болох том, хөвсгөр материалтай хуурай цэвэрхэн алчуураа дэлгэн тавиад, нойтон хувцасаа дээр нь тавиад нэг булангаас нь хувцсаа ороож эргүүлээрэй. Эргүүлэхдээ сайн чангалж, татаж хуйлаарай. Ингэснээр хувцасны чийгийг хуурай алчуур шингээн авдаг. Алчуур норсон бол өөр дахин цэвэр, хуурай алчууранд хуйлаарай.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.