“Snow melody 2020” тоглолт маргааш болно

Twitter Print
2019 оны 12-р сар 26-нд 11:52 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн улс орнуудын ард түмэн шашин шүтлэг, яс үндэс, гарал угсаа үл хамаарч улс орноороо тэр дундаа гэр бүл, хүүхэд залуучуудын баярлан өнгөрүүлдэг баярын нэг бол шинэ жилийн баяр.

Тэгвэл Улсын филармониос шинэ жилийн баярыг угтан хүргэдэг Snow Melody 2020 шинэ жилийн баярын хамгийн том тоглолт энэ 7 хоногт буюу 12-р сарын 27-ны үдэш 19:00 цагт СТӨ-ний тайзнаа болох гэж байна. Жил бүр шинэ бүтээл, шинэ найруулгаар хийгддэг уг тоглолтонд хамгийн өргөн бүрэлдэхүүн болох Улсын Филармонийн Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баян Монгол чуулга, гоцлол дуучин Э.Анхбаяр /МУГЖ/, Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Б.Солонго зэрэг 200 гаруй уран бүтээлчид оролцох юм.

Тасалбарыг Филармонийн касс болон www.ticket.mn сайтаар худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8012, 8801-0854, 9919-6623 дугаараас тодруулах боломжтой.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.