Өвлийн урт амралтаар бага ангийнханд санал болгох гэрийн даалгаврын санаа

Twitter Print
2021 оны 01-р сар 25-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

Гэр бүлийн ургийн модыг бүтээх. (Угийн бичиг хөтлөх) Мөн гэртээ байдаг садан төрлийнхөө зураг, бичиг баримт, хуучны дурсгалын зүйлсийг хаяж гээлгүй хадгалах аргыг хүүхдэдээ зааж, альбом доторх танихгүй хүний зураг хөрөг байвал өвөө эмээ болон бусад ахмадаас лавлаж мэдэж аваарай.

Ааваараа нууц товчоог яриулах. Аавуудын ярьж өгсөн түүх, домог хүүхдийн сэтгэл зүрхэнд бат бэх оршиж аливааг таньж судалж мэдэх тэмүүллийг өгч байдаг. Оройд нэг хэсэг (15-20 минутын) яриа, уншлага байхад л зөв дадал болох боломжтой.

Гэр бүлийн хамтаар ямар нэгэн олон нийтийн, сайн дурын ажил хийх. Эндээс хүүхэд нийгмийн олон өнгийг таньдаг.

Гэр бүлээрээ хэн нэгэнд туслах, урам өгөх ажил санаачлан хийгээрэй. Тухайлбал: Сургууль, орцныхоо үйлчлэгчид талархалын захидал өгөх, настай хүнд ачааг нь өргөж туслах гэх мэт. Хүүхэд бусдад тусласны дараах талархал, баярласан сэтгэлийг мэдэрч урам авдаг.

Аюулд өртөхгүй байх ухаалаг аргуудаас суралцаарай. Танихгүй хүний, цахим орчин, буруу зуршлын талаар аюулгүй байдлын жишээг ярьж аюулаас болгоомжлох эелдэг зөвлөгөө мэдэж ирэх, зөвхөн гэр бүлээрээ л мэддэг нууц үгтэй болох.

Үлэг гүрвэлийн болон түүхийн музей үзэх. (Түүнээс өмнө аав ээж хүүхдэдээ тайлбарлах мэдлэгтэй болж судлах хэрэгтэйг анхаараарай)

бага ангийнхан амралт зурган илэрцүүд

Гэр бүлийнхнийхээ хамт өөрийн дуртай хоолыг хийж сурах, хамтдаа хийх. (Ихэнхдээ загас, тахиа, төмс шарах, аяган бялуу хийх дуртай байдаг)

Дотны найзуудаа гэртээ урьж хамтдаа хөгжилдөх. Найзуудын өдөрлөг зохион байгуулж нөхдийг нь таньж мэдэх, тэднийг зөв нөхөрлөх боломж бүрдүүлэхэд гэр бүлийн дэмжлэг чухал шүү.

Гэр бүлээрээ ширээ тойрон сууж бие биедээ урмын үгтэй захидал бичээрэй. Хүн бүрийн оролцоо чухал. Түүнийгээ онцгой үеүдэд уншихад маш их сэтгэлийн дэм болдог.

Аав ээж эсвэл эмээ өвөөгийнхөө хэн нэгнийх нь ажлын газраар аялаарай. Хүүхдүүд мэргэжлийн тухай ойлголттой болох, аав ээжийгээ ажил гэдгийн цаана юу хийдгийг таньж ойлгоход чухал.

Өнгө өнгийн бууз, банш хийж үзээрэй. Хүүхэд хэвшмэл сэтгэлгээнээс өөрөөр аливааг бүтээлчээр сэтгэх хөшүүрэг болно.

Холбоотой Зураг

Гэрийнхээ эсвэл айлд очиж өвлийн түлш бэлтгэж мод хөрөөдөх, хагал, өрөөнд туслан оролцоорой. Ирэх зуныхаа аялалаар хаашаа явмаар байна. Яагаад тэр газрыг сонгох болсон, хэн хэнтэй, юу авч явах, юу хийх тухайгаа төлөвлөгөө гаргаарай. Хүүхэд зорилгоо тодорхойлох, төлөвлөлт гаргаж сурах хэрэгтэй.

Энэ дэлхий дээр байхгүй төсөөллийн амьтдыг бүтээж зураарай. Түүгээрээ гэртээ үзэсгэлэн гаргаж зочид уриарай. Эсвэл альбом бүтээгээрэй. Хүүхдийн ургуулан бодох чөлөөтэй сэтгэх бүтээлч хандлага хөгжихөөс гадна хүүхэд бүрийн дотоод ертөнц нээгддэг сонирхолтой даалгавар шүү.

Өөрийнхөө оршин суудаг сум, аймаг, дүүргийнхээ хамгийн түүхэн хөшөө, дурсгалт газрын түүх домгийг мэдэж ирэх. Тухайлбал, Зайсан толгой, эвтэй дөрвөн амьтан, Сүхбаатарын талбай гэх мэт.

Чих, хамар хоолой, шүдний эмчид үзүүлэх. Чих, хамар, шүд эрүүл байх нь сэтгэхүйн хөгжилд шууд хамааралтай.

Г.Төмөрзаяа

“Хөөрхөн шар шувуу” сургалт судалгааны төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.