Ливанчууд татварын нэмэгдлийн эсрэг жагсчээ

Twitter Print
2019 оны 10-р сар 18-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

2020 оныхоо төсвийг баталж буй Ливаны засгийн газар WhatsApp, Face Time зэрэг харилцаа холбооны аппликэйшны хэрэглэгчдээс сар тутам 6 ам. долларын хураамж авах, нэг хайрцаг импортын тамхи тутамд 1.3 ам. доллар, нэг хайрцаг дотоодын тамхи тутамд 0.5 ам. долларын татвар ноогдуулах тухай хуулийн төсөл санаачилсан нь ард иргэдийнх нь бухимдлыг төрүүлжээ.

Эрх баригчдын өргөн барьсан хуулийн төслийг эсэргүүцсэн мянга мянган иргэд нийслэл Бейрутын гудамжнаа гарч жагссан ба иргэд хотын хэд хэдэн дүүргийн замыг хаажээ. Эдийн засгийн хямралд орсон, их хэмжээний гадаад өр зээлтэй Ливан улсын эрх баригчид татварыг нэмэгдүүлж, хураамж тогтоосноор улсын сан хөмрөгийг жилдээ 200 сая ам. доллараар нэмэгдүүлэхээр тооцсон аж.

Түүнчлэн эрх баригчид 2022 он гэхэд НӨАТ-ыг 15 хувь болтол өсгөхөөр төлөвлөжээ. Эдийн засгийн хямралын улмаас банкууд долларын дэвсгэртийг хязгаартай олгож байгаа ба гадаадын валют арилжаа хийхэд иргэдээс авдаг шимтгэлээ нэмэгдүүлсэн нь ам. доллараар төлбөр тооцоогоо хийдэг бизнес эрхлэгчдэд болон шатахуун борлуулагч компаниуд, гурил болон эмийн үйлдвэрүүдэд хамгийн ихээр нөлөөлж байгаа аж.

Эх сурвалж: Ria.ru 

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.