МУГЖ Э.Амартүвшин Нью-Йорк хотын 140 жилийн түүхт алдарт Метрополитан театрын тайзнаа дуулна

Twitter Print
2020 оны 02-р сар 18-нд 10:22 цагт
Мэдээний зураг,

МУГЖ Э.Амартүвшин Итали улсын Наполи хотын Сан Карлогийн нэрэмжит их театр, Палермо хотын дээд их театр буюу Teatro Massimo, Верона хотын алдарт задгай театр болох Arena di Verona, агуу Ж.Вердийн төрсөн нутаг Парма хотын ихэс, дээдсийн театр буюу Teatro Regio di Parma, Падова хотын дуурийн театр, Новара хотын дуурийн театр, Жэнова хотын Карло Фэличэгийн нэрэмжит төв театр, Франц улсын нийслэл Парис хотын Champs-Élysées театр, Леон хотын Maurice-Ravel-ийн нэрэмжит аудиториум, ХБНГУ-ын Кийль хотын дуурийн театр, Испани улсын Валенсиа хотын дуурийн театр, Менорка арлын дуурийн театр, Барселон хотын Liceu дуурийн театр, Израиль улсын нийслэл Тель-Авив хотын их театр болон хойд хөрш ОХУ-ын нийслэл Москва хотын Большой театр, Красноярск хотын дуурийн театр, ОХУ-ын Буриадын Улан-Үүд хотын дуурийн театр, урд хөрш БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Сувдан театр, Шанхай хотын их театрт дуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа билээ.

Image may contain: one or more people, night and indoor

Тэрбээр одоо харин Италийн театруудад гэрээгээр дуулж байна. Дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын төлөөлөл болох АНУ-ын Нью-Йорк хотын 140 жилийн түүхтэй, 3900 үзэгчийн суудалтай, алдарт МЕТРОПОЛИТАН ТЕАТР-ын тайзнаа ирэх 2020- 2021 оны 4,5 -р саруудад алдарт Дж.ВЕРДИ--ийн ''ТРАВИАТА'' дуурийн гол дүр болох эцэг Жорж ЖЕРМОН-ы дүрд дуулахаар хөтөлбөрт батлагдсан байна.

Image may contain: indoor

Монголын сонгодог урлагийн түүхэнд урд өмнө нь бичигдэж байгаагүй гайхалтай сайхан олон түүхэн үйл хэргийг түүчээлэн бүтээж, эх орныхоо нэрийн хуудас нь болж дэлхийн хамгийн нэр хүндтэй сонгодог урлагийн театруудын тайзнаа МОНГОЛ ХҮНИЙ ДУУ ХООЛОЙГООР ДАРЦАГЛАЖ яваа Дэлхийн ДУУРИЙН ОД Э.АМАРТҮВШИНдээ баяр хүргэн их амжилт хүсье.

Тэрчлэн Э.Амартүвшин Италийн Дэлхийн дуурийн алдарт тавцан болох АРЕНА дахь ВЕРОНА-гийн тайзнаа энэ зун дэлхийн дуурийн алдартай дуучидтай хамтран дуурьт тоглох тов нь гарсан байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.