Монголд мөрөөдөл замхардаг юм

Twitter Print
2022 оны 11-р сар 09-нд 15:50 цагт
Мэдээний зураг,

МОНГОЛД МӨРӨӨДӨЛ ЗАМХАРДАГ

Саяхан монголын зурагтаар Монголоос Ерөнхийлөгчийн тэтгэлгээр 2100 оюутанг өндөр хөгжилтэй гадаад орны их, дээд сургуульд мэргэжил эзэмшүүлэхээр явуулж байгаа тухай гарлаа. Энэ сайн хэрэг. Англи, Америк, Австрали, Герман, Унгар, Польшийн их дээд сургуульд нарийн мэргэжлээр сурна гэдэг сайн хэрэг. Гэтэл гэнэт миний санаанд нэг эргэлзсэн бодол гялсхийн орж ирлээ.

Эдгээр монгол оюутнууд маань 5 жилийн дараа их сургуулиа төгсөөд Монголд ирэхэд нь хүлээн авах байгуулага, үйлдвэрийн газар, хангалттай цалин өгөх ажлын байр байх юм болов уу. Өөрийн жишээгээр бодоход тун их эргэлзээ төрж байна. Өрөөл бусдын жишээг хараад маш их эргэлзээ төрж байна. Бидний үед, социализмын үед гадаадад их дээд сургууль төгсөнө гэдэг их том амжилт хэмээн хүмүүс боддог байлаа.

Гэхдээ ихэнхи нь Монголд ирээд будаа болдог байв. Би 22 настайдаа гадаадад их сургууль төгсөж хуульчийн мэргэжил эзэмшээд Хэнтий нутагтаа хуваарилагдаад хуульчийн мэргэжлээр ажиллах боломж олдоогүй юм даг. Аймгийн гүйцэтгэх захиргаанд аахар шаахар бичгийн ажил хийгээд арван жил өнгөрч билээ. Харин аймгаасаа шилжиж хотод ирээд арайхийж мэргэжлийн ажил олж билээ. Гадаадад хамт нэг их, дээд сургуульд сурч төгссөн нөгөө нөхдөө сураглахад бас л мэргэжлийн ажил олдоогүй байсан.

Зөвлөлт Холбоот улсын их дээд сургуульд биологч, араб, перс хэлний орчуулагч- багш мэргэжил, нефтний үйлдвэрийн инженерийн мэргэжил эзэмшсэн миний мэддэг нөхдүүд мэргэжлээрээ ямар ч ажил Монголд олоогүй байсан.

Саяхан нэг жилийн өмнө Германд биологчийн мэргэжлээр төгссөн монгол залуу Монголдоо ажил эрээд олоогүй, Гадаадад их сургууль төгсөж англи, герман, франц хэл эзэмшээд Гадаад Явдлын яаманд ажилд тэнцээд орох гэтэл хэн нэгэн сайдын хүүхэд ямар ч сонгон шалгаруулалт байхгүй тэр орон тоон дээр нь гэнэт ажилд ороод ажилгүй болсон монгол бүсгүйн тухай мэдээлэл сонсоод гайхаж билээ. Одоо болтол гадаадад төгссөн өндөр нарийн мэргэжилтэй монгол залууст Монголд арын хаалга байхгүй бол ажил олддоггүй хэвээрээ байгаа юм билээ.

Улсаас баахан валют зарж оюутан сургачихаад нөгөө оюутан нь гадаадад ажил хийхээр үлдчихдэг, эсхүл Монголд ирсэн ч хангалттай цалинтай ажил олддогггүй зовлон одоо болтол оршсоор байгаа юм билээ.

"Гадаадад их сургууль төгсөж нутагтаа ирлээ, Одоо сайн ажиллаж, төрийн сайн албан хаагч болно" гэсэн миний мөрөөдөл Монгол дахь шударга бус байдалтай тулгарч удалгүй замхарч билээ.

Монголд мөрөөдөл замхардаг юм. Иймэрхүү явдал ирээдүйд бүү болоосой. Гадаадад сурч байгаа монгол залуусын мөрөөдөл биелээсэй. Монгол улс хөгжин бадраасай.

Доржийн Сүхбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ESUIGEN

      (197.211.53.29) 2022-07-28 15:05
      • 0
      • 0

      Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу

      Хариулах