Буудлагын дэлхийн аваргаас залуучууд багаараа алтан медаль хүртлээ

2014 оны 09-р сар 18-нд 08:08 цагт
Мэдээний зураг,

Буудлага спортын дэлхийн аваргын тэмцээн дөрвөн жилд нэг удаа болдог. Энэ онд Испанийн Гранада хотод буудлагын дэлхийн аваргын тэмцээн насанд хүрэгчид, залуучуудын ангилалаар болсон юм. Манай улсаас эмэгтэйчүүд багаараа мөнгөн медаль хүртсэн бол залуучуудын баг алтан медаль хүртжээ. 25 метрийн стандарт гар бууны залуучуудын дасгалд спорын мастер О.Төгөлдөр, Г.Буянбаатар, Ш.Буянзаяа нар 1660 оноогоор дэлхийн аварга цол хүртлээ.

Энэ төрөлд есөн орны баг өрсөлдөж 1651 оноотой Швейцарь, 1650 оноотой БНХАУ-ын залуучууд мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ. Манай залуучууд хувийн буудлагад Г.Буянбаатар 554 оноотой долоод, О.Төгөлдөр 553 оноотой ес, Ш.Буянзаяа 553 оноотой аравдугаар байр эзэлсэн байна. Дэлхийн аваргад амжилттай оролцсон тамирчид 2016 оны Олимпийн наадамд оролцох эрхээ авсан аж.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.